Дусал веб хостинг үйлчилгээний гэрээ


Энэхүү гэрээ нь үйлчлүүлэгч болон Дусал.нэт веб хостинг үйлчилгээ үзүүлэгч нарын хооронд талууд бүрэн хүлээн зөвшөөрсний үндсэн дээр байгуулагдав.

НӨХЦЛҮҮД
1. Үйлчлүүлэгч нь хостинг үйлчилгээ авах хүсэлт гаргахдаа энэхүү гэрээ болон Дусал.нэт-ийн журамд хамаарах дор дурдсан гэрээ, журам, хавсралт (эдгээр нь бүгд энэ гэрээнд хамаарна) болон тэдгээрийн нөхцөл, зүйл заалтуудыг бүрэн уншиж, хүлээн зөвшөөрсөн байна.
  • Одоо үйлчилж байгаа Дусал.нэт-ийн хостинг үйлчилгээний гэрээ, бүртгэлийн журам болон цаашид http://hosting.dusal.net вэб сайтад Дусал.нэт-с хэвлэн нийтлэх журам, гэрээ;
Хостинг үйлчилгээний гэрээ нь хостинг үйлчилгээтэй холбоотой Дусал.нэт, Үйлчлүүлэгч хоорондын эрх үүргийг тодорхойлоход хэрэглэгдэнэ.
Энэхүү гэрээтэй холбогдож буй Дусал.нэт-ийн журам, гэрээний хавсралт түүний хэсгүүд нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна.
Дусал.нэт нь хялбарчилсан бүртгэлийг хүлээн авч хостинг үйлчилгээ үзүүлэх бөгөөд бүртгэлийг Дусал.нэт цахим хэлбэрээр явуулна.
Дусал.нэт нь бүртгэлийн журам, гэрээ, төлбөр болон бусад журмуудад хэдийд ч нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй. Шинэчлэн найруулсан журмыг http://hosting.dusal.net вэб сайтад шууд болон холбоос үүсгэн байрлуулна. Дусал.нэт-ийн журам, гэрээ нь вэб сайтад илгээгдсэн өдрөөс эхлэн хуанлийн 5 хоногийн дараа хүчин төгөлдөр үйлчилнэ. Энэхүү 5 хоногийн дотор Дусал.нэт-ийн гэрээ, журмуудын өөрчлөлтийг эс зөвшөөрвөл хариуг бичгээр мэдэгдэж, гэрээг цуцлах ба энэ тохиолдолд үйлчилгээний төлбөрийг буцааж олгохгүй. Хэрэв үйлчлүүлэгч 5 хоногийн дотор хариуг бичгээр мэдэгдээгүй бол Дусал.нэт-ийн гэрээ, журмын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Үйлчлүүлэгч нь журам хүчин төгөлдөр болсон өдрөөс хостинг үйлчилгээг хэрэглэснээр Дусал.нэт-ийн шинэчлэн найруулсан журам, гэрээг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Хэрэв Үйлчлүүлэгч нь Дусал.нэт-ийн шинэчлэн найруулсан журамд заасны дагуу үүрэг хүлээхийг түдгэлзэх бол Дусал.нэт-ийн гэрээний хостинг үйлчилгээний бүртгэлийг цуцлуулж болно.
2. Бүртгэлийн төлбөр. Дусал.нэт-д зохих журмын дагуу төлбөр төлсний дараа үйлчилгээг нээсэн болохыг Дусал.нэтээс мэдэгдсэн үеэс эхлэн үйлчилгээг үзүүлж эхэлсэнд тооцно. Энэхүү гэрээ нь аль нэг талын гарын үсэггүйгээр http://hosting.dusal.net -ээс үйлчлүүлэгчид өгсөн дугаарын дансанд үйлчилгээний төлбөр орсноос эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Үйлчлүүлэгч нь Дусал.нэт-ийн http://hosting.dusal.net/signup.php?task=show_payment хуудсан дахь: дансанд төлбөрөө хийснээр энэхүү гэрээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх ба үйлчилгээ үзүүлэгч үйлчилгээг баталгаажуулан нээснээр мөн гэрээг хүлээн зөвшөөрсөн болохыг илэрхийлнэ. Энэхүү гэрээний дагуу төлсөн бүртгэлтэй холбоотой бүхий л төлбөр тусгайлан заагдаагүй бол бүртгэл баталгаажсанаас хойш буцаан олгогдохгүй ба төлсөн төлбөрт дүйцэх хугацаанд энэхүү гэрээнд нийцүүлэн, хостинг үйлчилгээг ашиглахыг Дусал.нэт хүлээн зөвшөөрнө.

3. Cунгалт. Үйлчлүүлэгч нь хостинг үйлчилгээг хүчинтэй хугацаанаас 14 хоног дотор Дусал.нэт-ийн журамд нийцүүлэн хостинг үйлчилгээний зохих төлбөрийг урьдчилан тушаан хугацааг сунгах үүрэгтэй.
4. Үйлчлүүлэгчийн мэдээлэл. Үйлчлүүлэгч нь (а) гэрээний хугацаанд Дусал.нэт-ийн журамд нийцүүлэн хостинг үйлчилгээнд холбогдох үнэн зөв, одоогийн, бүрэн гүйцэд, бодит, найдвартай мэдээллээр хангах, (б) Дусал.нэт-ийн журамд зөвшөөрсний дагуу мэдээллийг солигдсон тохиолдолд үнэн зөв, бүрэн гүйцэд, бодит, найдвартай мэдээллийг цахим захиагаар мэдээлэх, шинэчлэн сэргээх, зөрчилгүй үргэлжлүүлэх үүрэгтэй. Дусал.нэт нь дараах тохиолдолд бүртгэлийн мэдээлэлд нэмэлт тодруулга гаргуулах болон үйлчлүүлэгчийн үйлчилгээ(нүүд)-ийн бүртгэлийг цуцлах эрхтэй. Үүнд: (а) Дусал.нэт-д өгсөн үйлчлүүлэгчийн мэдээлэл нь худал, бүрэн бус, алдаатай, эргэлзээтэй, (б) Үйлчлүүлэгч нь өөрийн мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд, бодитоор мэдээлээгүй, нэмэлт өөрчлөлтийг мэдээллэх үүргээ эс биелүүлсэн болон энэхүү гэрээний 4 дэх хэсэгт заасан бүрдүүлэх материалын заалтыг тус тус зөрчсөн бол Дусал.нэт нь Үйлчлүүлэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр, үйлчилгээний төлбөрийг буцаан олгохгүйгээр энэхүү гэрээг нэн даруй дуусгавар болгоно.
  1. Үйлчлүүлэгч нь Дусал.нэт-ийг дараах мэдээллээр хангах үүрэгтэй:
    • Үйлчлүүлэгч этгээдийн хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр;
    • Үйлчлүүлэгч нь байгууллага, төрийн бус байгууллага, хязгаарлагдмал хариуцлагатай компани, хувьцаат компани (хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлагат компани) эсвэл хуулийн дагуу зохион байгуулагдсан хуулийн этгээдийн албан ёсны нэр (хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд үйлчилгээ авах хүсэлт гаргана);
    • Үйлчлүүлэгчийн албан ёсны шуудангийн хаяг;
    • Үйлчлүүлэгчийн албан ёсны цахим шуудангийн (email) хаяг;
    • Үйлчлүүлэгчийн албан ёсны утас (улсын болон орон нутаг, бүсийн кодыг оруулна)
  2. Хангаж буй үнэн зөв, бүрэн гүйцэд, бодитой холбогдох мэдээлэл нь хостинг үйлчилгээний бүртгэлийн үндсэн нөхцөл байна. Үйлчилгээ үзүүлэх хугацаанд үйлчлүүлэгч нь мэдээллээр хангасан болон цаашид өөрчлөн шинэчлэн хангах мэдээлэл нь худал, бүрэн бус, бодит бус, далд утга санаатай болох нь тогтоогдвол үйлчилгээ үзүүлэгч үйлчлүүлэгчид мэдэгдэлгүй хостинг үйлчилгээний бүртгэлийг түдгэлзүүлэх, цуцлах ба энэ нөхцөлд бүртгэлийн төлбөрийг буцаан олгохгүй.
  3. Үйлчлүүлэгч нь хостинг үйлчилгээний бүртгэлийг байнга хянаж, бүртгэлийн мэдээллийн өөрчлөлтийг тухай бүр нь шинэчлэх, мэдээлэх үүрэгтэй.
5. Төлөөлөгч. Хэрэв төлөөлөгч (Үүнд интернэт үйлчилгээгээр хангагч, вэб дизайн, вэб хийх болон, вэбийг хөгжүүлэн хөтлөх үйлчилгээ үзүүлж буй этгээд, вэб мастер, хостинг үйлчилгээг жижиглэн худалдаалагч болон энэхүү үйлчилгээг санал болгож буй этгээд гэх мэт этгээд хамаарна) нь үйлчлүүлэгчийг төлөөлж энэхүү гэрээнд оролцож байгаа бол үйлчлүүлэгч нь энэхүү гэрээний (энэхүү гэрээнд Дусал.нэт-ийн журам нь хамаарна) хүрээнд хостинг үйлчилгээний ашиглалт болон үйлчлүүлэгчийн эрх үүргийг ойлгож, уншиж танилцан зөвшөөрсөн байна. үйлчлүүлэгч нь цаашид бүхий л мэдээллийг шаардлагатай тохиолдолд төлөөлөгчөөр баталгаажуулах үүрэгтэй. Төлөөлөгч нь үйлчлүүлэгчийг бүрэн төлөөлөх эрхтэй байна. Төлөөлөгч нь бүртгэлийн үйл ажиллагаа болон үйлчлүүлэгчийн гэрээгээр хүлээсэн үүргийг эс биелүүлсэн, дутуу хангасан, алдагдуулсан бол үйлчилгээ үзүүлэгч нь үйлчлүүлэгчид мэдэгдэлгүй, бүртгэлийн төлбөрийг буцаан олголгүйгээр хостинг үйлчилгээний бүртгэлийг түдгэлзүүлэх, цуцлах болон зогсоох эрхтэй. Үйлчлүүлэгч нь олгогдсон үүргийн дагуу энэхүү гэрээнд (хэрэв хавсралт бий бол хамаарна) заасан үйлчлүүлэгчтэй холбогдох нөхцөл, заалтын хүрээнд шууд бүрнээр нь үйлчилгээ үзүүлэгч мэдээлнэ.
6. Гэрээний хэмжээ хязгаар. Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчлүүлэгчийн гаргасан хостинг үйлчилгээний хүсэлтийг вэб үйлчилгээний нөхцөлийн хүрээнд зөвшөөрснөөр бүртгэлийн хураамжийг бүрэн төлж, тухайн үйлчилгээг эзэмшинэ. Үйлчлүүлэгч нь хостинг үйлчилгээний ашиглалтын явцад хууль бус үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлэгчийн журмыг зөрчих, гэрээгээр хориглосон байдлаар ашиглах, үйлчилгээ үзүүлэх, хэрэглэхийг тус тус хориглоно. Үйлчлүүлэгч нь гэрээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд Дусал.нэт нь энэхүү гэрээг нэн даруй цуцлах ба бүртгэлийн хураамжийг буцааж олгохгүй. Дусал хостинг үйлчилгээний дамжуулан борлуулагч биш тохиолдолд ямар ч хэлбэрээр дамжуулан борлуулалт хийх үйлдлийг хориглоно. Өөрийн биш сайт, файлыг төлбөр аван байрлуулах бүх үйлдлүүд энд хамаарагдана.
7. Үйлчлүүлэгчийн мэдэгдэл болон баталгаа. Үйлчлүүлэгч нь мэдэгдэж, баталгаа гаргах нь:
  1. Үйлчлүүлэгч нь бүртгэлээр олгогдсон зөвшөөрлөөр хостинг үйлчилгээг ашиглах эрхтэй болж байгаа ба хостинг үйлчилгээг ашиглахдаа энэхүү гэрээ болон бусад зөвшөөрөгдсөн журам, бодлого, барааны тэмдэг болон оюуны өмчид хамаарах болон бусад хууль тогтоомжийн нөхцөл, зүйл заалтын хүрээнд хэрэгжиж байгааг тухай бүр нь хянаж байна.
  2. Үйлчлүүлэгч нь хостинг үйлчилгээг бүртгүүлэх болон үйл ажиллагаа нь аливаа этгээдийн оюуны өмчийн болон бусад хууль ёсны эрхийг шууд ба шууд бусаар зөрчихгүй байх талаар бүрэн дүүрэн мэдлэг, ойлголтыг авсан байна.
  3. Үйлчлүүлэгч нь хостинг үйлчилгээ-ийг үйлчилгээ үзүүлэгч болон гуравдагч этгээдийн эрхийг зөрчилгүйгээр Монгол улсын хууль, Олон улсын эрх зүйн хэм хэмжээ болон зөвшөөрөгдсөн улсын хуулийн дагуу ашиглаж, шударга хэрэглэнэ.
  4. Үйлчлүүлэгчийн үйлчилгээ үзүүлэгчид өгч буй мэдээлэл нь үнэн зөв, бодит байх ба тухайн мэдээлэл нь өөрчлөгдөх, солигдох тохиолдолд үйлчилгээ үзүүлэгчид мэдэгдэн шинэчлүүлнэ.
  5. Үйлчлүүлэгч нь а/ хувь хүн (18 нас хүрсэн байна) эсхүл б/ хуулийн этгээд байна (үүнд хязгаарлагдмал хариуцлагатай компани, нөхөрлөл, хоршоо, төрийн бус байгууллага, хувьцаат компани г.м) (18 хүрээгүй иргэн байх тохиолдолд эцэг эх, асран халамжлагч гэрээний үүргийг хүлээнэ.)
  6. Үйлчлүүлэгч нь бусдын бүртгүүлсэн хостинг үйлчилгээг ашигласан, хэрэглэснээс гарах аливаа бодит буюу гарч болох маргаан, эрсдэлийн талаар үйлчилгээ үзүүлэгчид нэн даруй мэдэгдэнэ.
  7. Үйлчлүүлэгч нь хостинг үйлчилгээг шууд болон шууд бусаар ашиглаж болохгүй тохиолдол:
    1. Бусад вэб сайт болон бизнес худалдааг саатуулах, саад болох зорилгоор;
    2. Барааны тэмдэгт, брэндийн нэр болон бусдад танигдаж алдаршсан хувь хүн, хуулийн этгээдийн нэрийг санаатайгаар хостинг үйлчилгээр бүртгүүлэх;
  8. Үйлчлүүлэгч нь Дусал.нэт-ийн журмын шаардлагыг хангаж, хостинг үйлчилгээний ашиглалт, бүртгэлийг түүний нөхцөл, шаардлагад нийцүүлнэ.
  9. Үйлчлүүлэгч холбогдох мэдээллийг энэхүү гэрээний 4 дэх хэсэгт заасан шаардлагын дагуу гэрээний 4 дэх хэсэгт заасан бүртгэлийн мэдээллээр хангана.
  10. Үйлчлүүлэгч нь бүртгүүлэхдээ дараах тохиолдолд бүртгүүлэх хүсэлтийг гаргахгүй:
    1. Урьд өмнө маргаан үүсэж бүртгэл устгагдсан болон  бүртгэхээс татгалзаж байсан;
  11. Дараах агуулга бүхий зүйлсийг байрлуулах, холбох, холбоос байрлуулахыг хориглоно.
  • Зүй зохисгүй зүйл, үзэн ядалт, хүүхдийн болон амьтны порно, садар самууныг сурталчлах, оюун өмчийн хууль зөрчсөн дуу, хөгжим, зураг, мэдээлэл, програм хангамж, видео бичлэг зэрэг болон бусад Монгол улс, АНУ болон олон улсын хууль зөрчсөн, хориотой агуулга
  • Серверт их өндөр ачаалал үзүүлэх, их хэмжээний боловсруулалт явуулах агуулга, IRC chat, bot зэрэг болон бусад автомат скрипт зэрэг автомат болон бусад скрипт, програмууд
  • Хорлон сүйтгэх, спам, ворм, спай тараах, бусдын мэдээллийг хуулах зэрэг бусдад гэм хор учруулах агуулга
  • Худал хуурмаг мэдээлэл, төөрөгдүүлэх, батаглаа нотолгоогүй агуулга, гүжирдлэг зэрэг агуулга
  • Хязгааргүй ангиллын хостинг хэрэглэгчид дискийг хадгалах төхөөрөмж, татах, тараах дискний зай хэлбэрээр дусал хостинг дээрх веб сайтдаа шууд байрлуулалгүйгээр болон байрлуулан татуулах, бусад файл түгээх стрийминг үйлчилгээ хийх зэргээр их хэмжээтэй файлуудыг хостлох үйлчилгээ зэрэгт ашиглахыг хориглоно.
8. Дусал.нэт-ийн мэдэгдэл болон баталгаа. Дусал.нэт нь мэдэгдэж, баталгаа гаргах нь:
  1. Дусал.нэт нь веб хостинг үйлчилгээ явуулах;
  2. Дусал.нэт нь энэхүү гэрээнд оролцох бүрэн эрхтэй ба дор дурдсан нөхцөл заалтыг биелүүлнэ;
  3. Дусал.нэт нь үйлчлүүлэгчийн хүсэлтийг хүлээн авч энэхүү гэрээ (хавсралт буй бол хамаарна)-нд заасан шалгуурын дагуу хянаж, хүлээн зөвшөөрөх, эсхүл татгалзах гэсэн ажиллагааг хэрэгжүүлнэ.
Үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү гэрээний үүрэг, баталгааг зөрчих нь энэхүү гэрээний үүргийн зөрчил болно. Үйлчилгээ үзүүлэгч нь зөрчил гаргасан тохиолдолд үйлчлүүлэгч нь энэхүү гэрээг дуусгавар болгохоор үйлчилгээ үзүүлэгчид хүсэлт гаргах ба үйлчилгээ үзүүлэгч НЬ ЭНЭХҮҮ ГЭРЭЭГЭЭР ШУУД БОЛОН ШУУД БУС АЛИВАА ТӨРЛИЙН БАТАЛГААГ ГАРГАХГҮЙ. ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ НЬ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ӨГСӨН МЭДЭЭЛЭЛД БАТАЛГАА ГАРГАХГҮЙ БА УГ МЭДЭЭЛЭЛ НЬ ҮНЭН ЗӨВ ЭСЭХ ТАЛААР АЛИВАА ШУУД БОЛОН ШУУД БУС БАТАЛГАА ҮҮСГЭХГҮЙ. ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ НЬ "АЛЬ БОЛОХ" БОЛОН "БОЛОМЖТОЙ БОЛ" ЗАРЧМЫН ҮНДСЭН ДЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ. ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД ВЕБ САЙТ МЭДЭЭЛЛЭЭ ХУУЛЖ АВАХ, БҮРТГЭЛИЙН ГЭРЭЭГ ЦУЦЛАХ БОЛОМЖИЙГ ОЛГОНО. ХЭН ТҮРҮҮЛЖ ТӨЛНӨ, ТЭР ХҮНД ТҮРҮҮЛЖ ҮЙЛЧЛҮҮЛНЭ ГЭСЭН ЗАРЧИМД ТУЛГУУРЛАН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХИЙГ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ЗӨВШӨӨРНӨ. ГЭХДЭЭ ЭНЭ НЬ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ЗААСАН ХУГАЦААНД ТӨЛБӨРӨӨ ХОЦРООЛГҮЙ ТӨЛЖ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА НӨХЦӨЛД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ ДУР МЭДЭН ВЕБ САЙТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЭЗЭМШИХ, БУСДАД ДАМЖУУЛАХ ЭРХИЙГ ДУСАЛ.НЭТ-Д ОЛГОХГҮЙ. ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ НЬ ТӨЛБӨРӨӨ ТӨЛЖ ХОСТИНГ ҮЙЛЧИЛГЭЭГ БҮРТГҮҮЛЭН АШИГЛАЖ БАЙГАА НЬ УГ СЕРВЕРИЙГ ЭЗЭМШИХ БАТАЛГАА БИШ БӨГӨӨД СЕРВЕР ЭЗЭМШИГЧИЙН ЭРХГҮЙ ГЭДГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ. Бүртгэлийн системийн алдаа, техник технологийн доголдлоос шалтгаалан      алдаа гарсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч аль болох богино хугацаанд засаж залруулна. Үйлчилгээ үзүүлэгч үйлчлүүлэгчийн веб сайтын соорс код, агуулга, мэдээлэл байрлуулсан файлуудыг бусдад ил цацахгүй, тараахгүй боловч үйлчлүүлэгч гарч болох эрсдэлийг бүрэн хариуцах ба веб сайт, мэдээллийн хувийг үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс хадгалж авах, нөөцлөх (backup) үйлчилгээг үзүүлэхгүй бөгөөд үйлчлүүлэгч шаардлагатай бол өөрөө энэ бүхнийг гүйцэтгэх боломжийг үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс хориглохгүй.
9. Гэрээний үүргийн зөрчил. Үйлчлүүлэгч энэхүү гэрээний аливаа зүйл заалтыг эс биелүүлбэл гэрээний үүргийн зөрчил гэж үзнэ. Энэ тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь нь зөрчлийг тайлбарлан утсаар, имэйлээр эсвэл шуудангаар мэдэгдэл өгч, арга хэмжээ авна. Үйлчлүүлэгч нь мэдэгдэл хүлээн авсан тохиолдолд хуанлийн 5 хоногийн дотор алдаагаа засах, зөрчлийг арилгах эсхүл үйлчилгээ үзүүлэгчийн журмыг зөрчөөгүй болохыг батлан тайлбарлана. Үйлчлүүлэгч нь зөрчлийг арилгаж засаагүй болон үйлчилгээ үзүүлэгчийн шаардлагыг үндэслэлгүйгээр няцаасан бол үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчлүүлэгчийн бүртгэлийн төлбөрийг буцаан олгохгүйгээр түүнчлэн урьдчилан мэдэгдэлгүйгээр үйлчлүүлэгчийн бүртгэл болон хостинг үйлчилгээний ашиглалтын зөвшөөрлийг цуцалж болох бөгөөд өөрийн эрхийг хамгаалах болон бусад бүхий л эрх зүйн хамгаалалтын арга хэмжээг авна. Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчлүүлэгчийн зөрчлийн хариу арга хэмжээ аваагүй байхад үйлчлүүлэгч нь энэхүү гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй. Зөрчил нь үйлчилгээ үзүүлэгчийн сүлжээ, зөвшөөрөгдсөн хууль, журам, зохицуулалтыг зөрчиж байгаа болон нийтийн ашиг сонирхолд шууд хор аюул хүргэж байгаа тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч болон итгэмжлэгдсэн бүртгэгчийн санаачлагаар үйлчлүүлэгчид урьдчилан мэдэгдэлгүй үйлчилгээг өөрчилж, түдгэлзүүлж, цуцалж болох ба энэхүү өөрчлөлт, цуцлалт, түдгэлзүүлэлтийн үндэслэлийг үйлчлүүлэгчид мэдэгдэнэ. Энэ тохиолдолд нөөх хуулж авах боломжийг олгохгүй.
10. Үйлчлүүлэгчид хамаарах маргаан. Үйлчлүүлэгч нь тухайн веб сайт, мэдээллийн агуулгыг ашиглах эрхтэйгээ өөрөө батлах ба энэ талаар маргаан, хариуцлагыг бүрэн хариуцна. Дусал.нэт нь тухайн мэдээлэл бүхий хостинг үйлчилгээг бүртгүүлэх, ашиглах хүсэлтийг хянан шалгаж баталгаажуулахгүй. Үйлчлүүлэгч нь хостинг үйлчилгээг бүртгүүлэх, ашиглахдаа аливаа этгээдийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хориотой материалыг үзүүлсэн, холбогдох вэб сайттай холболт хийсэн тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч болон үйлчлүүлэгч нь үйлчилгээ үзүүлэгчийн маргаан шийдвэрлэх журам, албыг
хүлээн зөвшөөрч түүний хүрээнд тухайн асуудлыг шийдвэрлүүлнэ. Үйлчлүүлэгч нь хостинг үйлчилгээний хүсэлт гаргахдаа бусдын барааны тэмдэгтэд хамаарах үг болон адил илэрхийлэлтэй үг, хэллэгийг оруулахгүй байх үүрэгтэй ба бусдын барааны тэмдгийн эрхийг хүндэтгэж ажиллана.
11. Нөхөн төлбөр. Үйлчлүүлэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, эс биелүүлснээс гуравдагч этгээд, үйлчилгээ үзүүлэгч болон түүний бүртгэлийн оператор, итгэмжлэгдсэн бүртгэгч болон тэдгээрийн албан тушаалтан, гишүүд, хувь нийлүүлэгчид, өмчлөгчид, менежер, ажиллагсад, төлөөлөгч, ажил гүйцэтгэгчид, нэгдмэл сонирхолтой этгээдүүд, хуульч болон өмгөөлөгчид (хамтад нь үйлчилгээ үзүүлэгчтэй харилцан хамаарал бүхий этгээд гэх) нарт үүссэн бүх гарз хохирол, хариуцлага, нэхэмжлэл, шаардлага, хохирол, зардал, өртөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн тогтоол, шийдвэр, захирамж, шийдвэр гүйцэтгэл, барьцааны эрх, хуульчийн болон өмгөөлөгчийн хөлс (нөхөн төлбөр хүлээн авагч талын бүрэн үзэмжээр хуульч болон өмгөөлөгчийг хөлсөлнө) болон зардал (эрх зүйн ач холбогдолгүй нэхэмжлэлүүдийг оролцуулаад) болон эдгээртэй холбоотой хариуцлага, зардал зэргийг бүрэн нөхөн төлж хохиролгүй болгоно. Үйлчилгээ үзүүлэгч ба түүнд хамаарах этгээдүүд, гуравдагч этгээдүүдэд дээрхтэй холбогдон гарсан зардал, хохирлыг үйлчлүүлэгч нь бүрэн төлж, хохиролгүй болгоно. Хэрэв гуравдагч этгээд, нөхөн төлбөр авагч гомдол, нэхэмжлэл гаргасан бол нөхөн төлбөр авагч нь үйлчлүүлэгчээр хохирол, зардал нөхөн төлөх баталгааг бичгээр хийлгэж болно. Үйлчлүүлэгч нь нөхөн төлбөр авагч болох үйлчилгээ үзүүлэгчид болон гуравдагч этгээдэд нөхөн төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол үйлчилгээ үзүүлэгч нь шүүх болон хуульд заасан дарааллаас өмнө хостинг үйлчилгээг цуцалж, түдгэлзүүлж болно. Энэ тохиолдолд нөөх хуулж авах боломжийг олгохгүй.
12. Гэрээний хариуцлагын хязгаарлалт. Үйлчлүүлэгч нь хостинг үйлчилгээний хугацаа түүний сунгалтыг хийж бүртгэлийг баталгаажуулна. Талууд шууд ба шууд бус тохиолдол, онцгой үр дагавар, үйл явдал, аюул, гамшиг, системийн алдаа, ашиг орлогын алдагдлын улмаас хостинг үйлчилгээг ашиглаж чадаагүй болон үйлчилгээнд хамаарах бусад үйл ажиллагаа, үйлчилгээнд доголдол гарсан бол үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгчид хамаарах этгээд нь хариуцлага хүлээхгүй. Үйлчлүүлэгч нь үйлчилгээтэй холбогдох үйлчилгээ, мэдээллийн сан, үйлчилгээний серверүүдэд хандах эрх, нууц үгээ хадгалах, өөрчлөх, сүлжээгээр дамжуулах мэдээллээ нууцлах, компьютерийн вирус, бусад гадны халдлагаас хамгаалах, эрсдлээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй ба үүнтэй холбоотой асуудлыг үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгчид хамаарах этгээд хариуцахгүй. Үйлчилгээ үзүүлэгч болон түүнд хамаарах этгээд хохирол учирч болзошгүй талаар мэдэгдэж, урьчилан сэргийлэх талаар анхааруулж байсныг үйлчлүүлэгч үл хайхарснаас тухайн үйлчилгээ үзүүлэгч болон түүнд хамаарах этгээдийн хостинг үйлчилгээтэй холбоотой аливаа үйлдэл, эс үйлдэл нь энэхүү гэрээний 9 дүгээр зүйлд заасан зөрчилд тооцогдож, үүнийг үйлчилгээ үзүүлэгчийн маргаан шийдвэрлэх алба, эсхүл шүүхээс буруу гэж тооцсон тохиолдолд үүнээс гарах хариуцлагыг үйлчилгээ үзүүлэгч, түүнтэй хамаарал бүхий этгээд нь хариуцахгүй болохыг үйлчлүүлэгч бүрэн зөвшөөрч байна. Ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд үйлчлүүлэгчийн үйлчилгээ үзүүлэгчид төлсөн дүнд дүйцүүлэн өөр төрлийн үйлчилгээ үзүүлэх, эсхүл бүртгэлийн болон сунгалтын төлбөр (тухайн
нөхцөл байдал нь гэрээний сунгалтын үед бий болсон бол)-ийг буцаан олгох бөгөөд энэ нь энэхүү гэрээнээс үүдэн гарч болох шууд хохирлыг арилгах цорын ганц арга мөн болохыг үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрч байна.
Домэйн нэрийн системийн алдаа, үйлчилгээ болон системийн, үндсэн сервэрийн алдаа, халдлага, интернэт протокол хаягийн алдаа, хандалтын удаашрал, тасалдал, мэдээлэл хүргэгдэхгүй байх, хүргэлт алдагдах, нууц үг, кодын хууль бус ашиглалт зэрэг бүхий л халдлага, эс үйлдлээс хамгаалах үүрэг, хариуцлагыг үйлчлүүлэгч хариуцна. Мөн энэхүү гэрээний дагуу хангагдаж буй үйлчилгээ, аливаа мэдээлэл алдагдах, вэб сайтын хөгжүүлэлт удаашрах, тасалдах вэб дээд түвшний домэйн нэр(с)-ийн дахин дамжуулалт, эдгээрийн аюулгүй байдал, халдлага, зөрчилтэй холбогдсон хохирол, зардлыг үйлчлүүлэгч нь бүрэн хүлээж хариуцах ба үүнтэй холбогдсон хариуцлагыг үйлчилгээ үзүүлэгч болон түүнд хамаарах этгээд хариуцахгүй. Үйлчилгээ үзүүлэгч болон түүнд хамаарах этгээд нь энэхүү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйээс шууд гэм хор учирсан тохиолдолд хостинг үйлчилгээний үйлчилгээний хугацааг нөхөн гүйцэтгэх, бүртгэлийн төлбөрийг буцаан олгох болон бүртгэлийн сунгалтын төлбөр (зөрчил нь сунгалтын хугацаанд гарсан бол)-ийг буцаан олгож хохирлыг барагдуулна. Энэхүү гэрээтэй холбогдсон бүртгэгчийн аливаа үйлдлээс үүдэн гарсан хохирлыг арилгах үйлдэл нь үйлчлүүлэгчээс үйлчилгээ үзүүлэгч болон түүнд хамаарах этгээдэд төлсөн мөнгөн дүнгээр хязгаарлагдана.
13. Мэдэгдэл. Үйлчилгээ үзүүлэгч нь мэдэгдлийг баталгаат болон буухиа шуудан, цахим захиагаар веб хуудасны "Холбоо барих хэсэгт" дурдсан хаягаар хүлээн авна.
Бүртгэлтэй буюу баталгаат шуудангаар мэдэгдлийг илгээснээр түүнийг хүлээн авсанд тооцно.
Хэрэв Дусал.нэт болон түүнд хамаарах этгээдийн зөвшөөрлөөр цахим захиа болон утас, факсаар илгээснээр мэдэгдлийг хүлээн авсанд тооцно.
14. Бүртгэлийн мэдээллийн сангийн өмчлөл. Үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн төлөөлөгч нь үйлчлүүлэгчийн бүртгэлийн мэдээ, мэдээллийн сан буюу а) Бүртгэл анх үүссэн огноо б) Бүртгэл дуусах хугацаа, с) Үйлчлүүлэгчийн нэр, шуудангийн хаяг, цахим шуудангийн хаяг, холбоо барих утас, факсын дугаар, д) бүртгэгдсэн үйлчилгээнд хамаарах тайлбар зэрэг мэдээллийн сан, үүнтэй холбогдсон үүсмэл мэдээллийг санг үйлчилгээ үзүүлэгч өмчлөхийг үйлчлүүлэгч нь зөвшөөрнө.Үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн төлөөлөгч нь үйлчлүүлэгчийн бүртгүүлсэн бүртгэлийн мэдээллийн сангаас бусад тусгай мэдээллийг ашиглахгүй, эзэмших эрхгүй.
15. Тусгаарлалт. Хэрэв энэхүү гэрээний аль нэг нөхцөл нь хууль зүйн хувьд хүчин чадалгүй, шаардах эрх хангагдахгүй, хүчин төгөлдөр бус гэж үзсэн бол тодорхой гэм хор учиртал энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр үргэлжилнэ. Үйлчилгээ үзүүлэгч нь холбогдох засвар, боломжит агуулга бүхий нөхцлийг тусгаж болох бөгөөд, үйлчлүүлэгч нь энэхүү гэрээ, гэрээний нэмэлт нөхцлийг дагаж мөрдөнө.
16. Татгалзах эрхгүй. Гуравдагч этгээдийн улмаас талууд энэхүү гэрээг зөрчсөн, гэрээний үүргийг эс биелүүлсэн бол талууд тухай бүр зөрчил, дутагдлыг арилгаж, үүргийг хэвийн үргэлжлүүлэх ба гуравдагч этгээдийн улмаас гэрээнээс татгалзах нь гэрээний үүргийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй.
17. Бүрэлдэхүүн. Энэхүү гэрээ нь үйлчлүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн хоорондынх байх ба гэрээ болон гэрээнд хамааралтай үйлчилгээ үзүүлэгчийн журмуудаас бүрдэнэ. Үйлчилгээ үзүүлэгч болон Үйлчлүүлэгч нь хостинг үйлчилгээнд хамаарах гэрээг бичгээр, амаар, цахим хэлбэрээр хийж болох ба эдгээр хэлцлийн хэлбэрүүд нь гэрээг нэгэн адил орлоно. Хэрэв нэмэлтэд ямар нэг зөрчил, маргаан гарвал энэхүү гэрээг удирдлага болгон дагаж мөрдөнө.
18. Гэрээ. Энэхүү гэрээ нь Үйлчлүүлэгч болон Дусал.нэт хоорондын цаасан хэлбэрийн бичгэн эсхүл цахим хэлбэрийн бичгэн гэрээ хийгдэнэ. Энэхүү гэрээний хэвлэсэн цаасан эсхүл цахим хувилбар болон энэхүү гэрээнд хамаарах тэмдэглэл, мэдээлэл бүхий цахим хувилбар нь хууль зүйн хувьд адил хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөнө.
19. Зөвшөөрөл. Энэхүү гэрээний эрхийг одоогийн үйлчлүүлэгч, эрхийг хүлээн авагч талууд харилцан тохирч шилжүүлнэ.
20. Үлдэх үүрэг, хариуцлага. Энэхүү гэрээний хугацаа дуусгавар болоход талууд энэхүү гэрээний 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15 дахь хэсэгт заасан үүрэг дуусгавар болохыг зөвшөөрч байна. Энэхүү гэрээ нь Дусал.нэт гэрээг зөвшөөрсөн өдрөөс (хостинг үйлчилгээний бүртгэлийг баталгаажуулсан өдрөөс) эхэлнэ.

БҮРТГЭЛИЙН ЖУРАМ

Нийтлэг үндэслэл
1. ХҮСЭЛТ. Хостинг үйлчилгээ нь бүгдэд нээлттэй бөгөөд бүртгүүлэгч бүр тэгш эрхтэйгээр, эхэлж ирсэн нь эхэлж бүртгүүлэх зарчмаар явагдана.
2. АНГИЛАЛ СОНГОЛТ. Бүртгүүлэгч нь өөрийн авахыг хүссэн ангиллыг сонгон төлбөрөө төлж авах ба цаашид ангилал ахиулах, бууруулах боломжтой.

Үйлчилгээнд бүртгүүлэгчийн мэдээлэл
3. МЭДЭЭЛЭЛ. Бүртгэгч нь Бүртгүүлэгчийн мэдээллийн үнэн зөв эсэхэд итгэлтэй байх үүднээс хууль ёсны хаягаар нь бүртгэнэ. Бүртгэлийн явцад Бүртгүүлэгч Бүртгэгчид тодорхой мэдээлэл өгөх болон ямар нэгэн өөрчлөлтийг мэдэгдэнэ. Бүртгүүлэгч нь (шууд эсвэл бүртгэгчээр дамжуулан) дараах мэдээллийг үнэн зөв бүртгүүлэх үүрэгтэй:
  1. Бүртгүүлэгчийг төлөөлөх хүний хууль ёсны овог, нэр. (төлөөлөх хүн бүртгүүлэгч өөрөө байж болно);
  2. Бүртгүүлэгч байгууллагын албан ёсны нэр (тухайн байгууллагыг хуулийн дагуу төлөөлөх эрхтэй этгээд бүртгүүлэх хүсэлтийг гаргана)
  3. Бүртгүүлэгчийн хүчинтэй шуудангийн хаяг;
  4. Бүртгүүлэгчийн албан ёсны имэйл хаяг;
  5. Бүртгүүлэгчийн албан ёсны утас, факсын дугаар (улсын код, бүсийн код, тохирох өргөтгөлийг агуулах ёстой)
4. Бүртгүүлэгч нь үйлчилгээний явцад дээрх мэдээллүүдэд орсон өөрчлөлтүүдийг Бүртгэгчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй. Хэрэв бүртгэгч нь бүртгүүлэгчийн мэдээлэл худал эсвэл алдаатай байх нөхцөлд бүртгүүлэгчид урьдчилан мэдэгдэлгүй тухайн домэйн нэр ийг бүртгэхээс татгалзах, түдгэлзүүлэх, цуцлах эрхтэй ба энэ нөхцөлд төлбөрийг буцаан олгохгүй, мэдээллийг хуулж авах боломж олгохгүй.
5. БҮРТГЭЛИЙН НӨХЦӨЛ. Бүртгүүлэгч бүртгэлийн дараах зургаан нөхцөлтэй танилцан, хүлээн зөвшөөрсөн байна.
  1. Үйлчилгээнд бүртгүүлэгч нь
    1. хуулиар зөвшөөрөгдсөн хуулийн этгээд (ТББ, Төр захиргааны байгууллага, ХХК, ХК, нөхөрлөл, хоршоо гэх мэт, Гадаадын хөрөнгө оруулалттай компани бол МУ-д үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байх) эсвэл
    2. 18 нас хүрсэн иргэн байх буюу (Гадаадын харъяат иргэн бол МУ-ын иргэн болсон байна) 18 нас хүрээгүй бол эцэг эхийн зөвшөөрлийг бүртгэгчид бичгэн хэлбэрээр илгээнэ;
  2. Бүртгүүлэгч нь хостинг үйлчилгээний бүртгэлийн энэхүү журмыг хүлээн зөвшөөрнө;
  3. Бүртгүүлэгч нь хостинг үйлчилгээнд бүртгүүлэх хүсэлт гаргахдаа дараах нөхцлийг зөрчихгүйгээр ашиглахыг зөвшөөрнө:
  • Аливаа гуравдагч этгээдийн хууль ёсны эрхэд ямар нэг байдлаар халдахгүй байх;
  • Тухайн үйлчилгээг ашиглан хэн нэгэн гуравдагч этгээдийн барааны тэмдэгтэй адилтгах, хууль бусаар ашиглан хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүй байх;
  • Үйлчилгээг ашиглах явцдаа санаатай болон санаандгүй байдлаар хууль, дүрэм, журам зөрчихгүй байх. Тухайн үйлчилгээг бүртгүүлэх, ашиглахдаа хэн нэгэн гуравдагч этгээдийн эрх болон хууль зөрчөөгүй эсэхийг бүртгүүлэгч нь өөрөө шалгах үүрэгтэй.
  • Үйлчилгээг садар самууныг сурталчлах зорилгоор ашиглахгүй байх;
  1. Үйлчилгээний төлбөрийг бүртгэгчид хугацаанд нь бүрэн төлсөн байх;
8. ХОРИГЛОСОН МЭДЭЭЛЭЛ. Үйлчилгээний зөвшөөрөгдөх ашиглалтын журмыг бүх бүртгүүлэгчид уншиж, танилцах үүрэгтэй. Энэхүү журмаар насанд хүрэгчдэд зориулсан мэдээллийг тусгайлан хориглодог. Тодруулбал:
  • Шууд болон шууд бусаар үүсгэсэн холбоосыг ашиглан харилцах, үзүүлэх, холбох эсвэл түгээх үйл ажиллагааг Монгол Улсын хуулийн дагуу хориглосон эсвэл зөрчил гэж тодорхойлогдсон зураг болон материалыг вэб сайт, электрон шуудан, мэдээний бүлэгт нийтлэх, интернэт хэлэлцүүлэг, мессеж, зурвас бичих зэрэг домэйн нэр ийн үйлчилгээнд холбогдох зүйлст шууд эсвэл шууд бусаар холбон, байршуулж ашиглахыг;
  • Нийгмийн тодорхой хэсгийн эсрэг хүүхдийг садар самуунд уруу татах, бэлгийн дур хүслийг ёс бусаар хангах, хүчирхийлэл эсвэл садар самууныг сурталчилсан зүйлс, бэлгийн харьцаа, түүнчлэн гэмт хэрэг, хүчирхийлэл үйлдэхийг зааварчилсан материал, хориотой эм бэлдмэл бэлтгэх ашиглахыг заасан заавар зөвлөмж зэрэг Монголын улсын хуулиар хориглосон садар самуун, ёс суртахуунгүй материалыг ойлгоно.
Бүртгэлийн хугацаа
9. ХУГАЦАА. Тухайн хостинг үйлчилгээний хувьд үйлчилгээ болон энэхүү журмын хүчинтэй үйлчлэх хугацаа нь бүртгүүлэгчийн өөрөө сонгож, төлбөр төлсөн хугацаагаар тодорхойлогдоно. Хүчинтэй хугацаа дуусахад бүртгүүлэгч нь сунгалтын төлбөр төлж үйлчилгээний хугацааг сунгасан бол энэхүү журам, гэрээний үйлчлэх хугацаа түүнтэй тэнцэх хугацаагаар сунгагдсанд тооцно. Бүртгүүлэгч нь хостинг үйлчилгээгээ бусдад шилжүүлсэн бол тухайн бүртгүүлэгчийн хувьд энэхүү журмын үйлчлэх хугацаа дуусгавар болно.
10. Бүх хостинг үйлчилгээ тодорхой хугацаатай бүртгэгдэнэ. Бүртгүүлэгч нь хууль зүйн үүднээс ямар нэг асуудал гараагүй бол хостинг үйлчилгээний сунгалтын төлбөрийг хостинг үйлчилгээний хүчинтэй хугацаа дуусахаас өмнө төлж сунгах үүрэгтэй Бүртгүүлэгч нь хостинг үйлчилгээ ийн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө хугацаанд нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд тухайн Бүртгүүлэгчийн зүгээс уг хостинг үйлчилгээнд агуулагдах бүх мэдээллийг устахыг бүрэн хүлээн зөвшөөрнө. Бүртгүүлэгч нь хүчинтэй хугацаа дуусаж, сунгах тухай мэдэгдэл хүлээн аваагүй нь уг хостинг үйлчилгээг үргэлжлүүлэн сунгаж эзэмших үндэслэл болохгүй.
Төлбөрийн журам - Төлбөр тооцоо
12. ТӨЛБӨР. Бүртгүүлэгч нь хостинг үйлчилгээ ашиглах үйлчилгээний төлбөрийг бүртгэгч, эсвэл Ресэллэрт (цаашид итгэмжлэгдсэн бүртгэгч гэнэ) төлнө. Үйлчилгээний төлбөрийг үйлчилгээг эхлэхээс өмнө урьдчилан төлөх ба ямар ч тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй ба гэрээ, журамд заасны дагуу үйлчилгээг үзүүлэх болон үзүүлэхээс татгалзана.
13. ҮНЭ. хостинг үйлчилгээ ашиглах үйлчилгээний төлбөрийг веб сайтад байрлуулснаар тооцох ба үнийг дусал.нэт сайтаас тогтооно. Устсан хостинг үйлчилгээг дахин сэргээж ашиглах боломжгүй.
14. Бүртгүүлэгч нь хостинг үйлчилгээ бүртгэлийн энэхүү журамд заасны дагуу бүх төлбөр тооцоог хугацаанд нь барагдуулна. Бүртгэгч болон итгэмжлэгдсэн бүртгэгч нь бүртгүүлэгчийн мэдээлэл хуучин, буруу эсвэл шуудан болон электрон шуудан дамжуулагчдын буруугаас электрон шуудан, илгээмж очоогүйн хариуцлагыг хүлээхгүй. Иймээс Бүртгүүлэгч нь мэдээллийн өөрчлөлтөө цаг тухайд нь онлайнаар, имэйлээр болон бичгэн хэлбэрээр мэдээллэх үүрэгтэй. Бүртгүүлэгч нь хаягийн өөрчлөлт болон төлбөр тооцоотой холбоотой асуудлыг Бүртгэгч болон итгэмжлэгдсэн бүртгэгчийн цахим шуудангийн (e-mail) хаягаар цаг алдалгүй илгээх үүрэгтэй.

Маргаан шийдвэрлэх журам
15. Бүртгэгчийн бүртгэсэн хостинг үйлчилгээг ашиглах талаар ямар нэг маргаан гарвал үүнийг холбогдох журмын дагуу шийдвэрлэх ба аль нэг талд зөвлөхгүй. Тухайн хостинг үйлчилгээний хувьд түүнийг ашиглах эрхийн талаар гарсан аливаа маргаанд бүртгэгчийн зүгээс оролцохгүй ба талуудад зохих мэдээллээр хангахаас өөр үүргийг хүлээхгүй. Хэрэв хостинг үйлчилгээ бүртгүүлэгч хостинг үйлчилгээг зохих ёсны дагуу ашиглаагүй мөн буруугаар болон таны эрх ашгийг ямар нэгэн байдлаар зөрчиж байгаа бол энэ талаар Бүртгэгчид шууд хандаж болно.
Спам
16. Бүртгэгч нь аливаа хостинг үйлчилгээг төрөл бүрийн зарлал, сурталчилгаа, мэдээллийн и-мэйлийг зөвшөөрөлгүй илгээх (spamming), хууль бус үйлдэлд ашигласан тухай мэдээллийг хүлээн авсан тохиолдолд уг хостинг үйлчилгээг бүртгүүлэгчид энэ талаар сануулж, хууль бус үйлдлээ зогсоох талаар хүсэлт тавина. Аливаа хостинг үйлчилгээг төрөл бүрийн зарлал, сурталчилгаа, мэдээллийн имэйл-ийг зөвшөөрөлгүй илгээх, хууль бус үйлдэлд ашигласан тохиолдолд бүртгэгч нь бүртгүүлэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр, төлбөрийн буцаалт хийлгүй, нөөх хуулж авах боломж олгохгүйгээр уг хостинг үйлчилгээг ашиглах эрхийг цуцлах, түдгэлзүүлэх эрхтэй.
Хостинг үйлчилгээ шилжүүлэх журам
17. Бүртгүүлэгч нь хостинг үйлчилгээг өөр бусдад шилжүүлсэн тохиолдолд үйлчилгээ үзүүлэгчийн энэхүү гэрээ, журмыг бүрэн танилцуулах бөгөөд, үйлчилгээ үзүүлэгчтэй өөрийн гэрээг цуцалж, шилжүүлж авсан бүртгүүлэгчийн мэдээллийг үйлчилгээ үзүүлэгчид мэдээлэх үүрэгтэй.

Бусад
18. ӨӨРЧЛӨЛТ. Бүртгэгч нь Бүртгүүлэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр хостинг үйлчилгээ бүртгэлийн журамд хэдийд ч нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд шинэчлэгдэн өөрчлөгдсөн журам нь вебэд илгээгдсэн өдрөөс эхлэн хуанлийн 5 хоногийн дараа хүчин төгөлдөр болно. Бүртгүүлэгч нь хостинг үйлчилгээ бүртгэх журмын өөрчлөлт, шинэчлэлтийг бүртгэгчийн http://hosting.dusal.net вэб сайтаас тогтмол уншиж танилцах үүрэгтэй.
19. ҮҮРГИЙН ХЯЗГААРЛАЛТ. Хостинг үйлчилгээг үйлчилгээг ашигласнаас болон ашиглаж чадаагүйн улмаас үүдэн гарах шууд, шууд бус, онцгой үр дагаварууд, хохирлын хувьд бүртгэгч ямар нэгэн байдлаар хуулийн хүрээнд хариуцахгүй.
20. ЗӨРЧИЛ. Бүртгүүлэгч нь хостинг үйлчилгээ бүртгэх энэхүү журмыг зөрчсөн аливаа үйлдэлд бүртгэгч нь тухайн зөрчлийн талаар бүртгүүлэгчид албан ёсоор и-мэйлээр мэдэгдэл өгнө. Хэрэв талууд зөрчилтэй холбоотой асуудлыг 30 хоногийн дотор шийдвэрлэж чадаагүй бол бүртгэгч үйлчилгээг цуцлах эрхтэй.
21. ЭРХ ХАДГАЛАГДАХ. Бүртгэгч нь бүртгэлийн тогтвортой, нэгдмэл байдлыг хангах, холбогдох хууль, тогтоомж болон хуулийн хэрэгжилтийн шаардлага, болон маргаан, иргэн, эрүүгийн хэрэг шийдвэрлэхтэй холбогдсон шаардлагаар хостинг үйлчилгээ бүртгэхээс татгалзах, бүртгэлийг цуцлаж болно. Мөн бүртгэгч нь маргаан шийдэгдэх хугацаанд холбогдох хостинг үйлчилгээний бүртгэлийг түдгэлзүүлэх эрхтэй.
22. БАТАЛГААНЫ ҮГҮЙСГЭЛ. Бүртгэгч нь хостинг үйлчилгээний үйлчилгээг бүртгүүлэгчийн бүхий л шаардлагыг хангаж чадах болон үйлчилгээ ямар ч алдаа доголдолгүй, тасралтгүй ажиллах талаар ямар нэгэн баталгаа өгөхгүй.
23. ХҮЧИНГҮЙ БОЛГОХ. Хостинг үйлчилгээ бүртгэх журам болон бүртгэлийн гэрээг зөрчсөн дараах 3 үйлдэл нь тухайн хостинг үйлчилгээний бүртгэлийг цуцлах, зогсоох, хүчингүй болгох, буцаан авах хангалттай шалтгаан болохыг бүртгүүлэгч нь бүрэн хүлээн зөвшөөрнө:
a. Аливаа хүний нэр хүндийг гутаах, доромжлох үйл ажиллагаа;
b. Залилан мэхэлсэн болон хууль бус бусад үйл ажиллагаа;
c. Оюуны өмчийн эрхийг зөрчсөн болон бусад гуравдагч талын эрхийг зөрчсөн үйл ажиллагаа;
24. МЭДЭГДЭЛ. Гэрээтэй холбоотой ямар нэгэн мэдэгдэл, зөвлөмж болон бусад харилцаа нь бичгээр хийгдэж цахим болон ердийн шуудангаар илгээгдэнэ.
25. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ. Бүртгүүлэгч нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр бүртгэгч энэхүү журмаар хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй болсон тохиолдолд ямар нэг хариуцлага хүлээлгэхгүй болохыг хүлээн зөвшөөрнө.