Та интернэт дэх орон зайгаа яг одоо олж аваарай

99% найдвартай ажиллагаа, Монгол хэлээр тусламж үйлчилгээ, олон жилийн туршлагатай

Түгээмэл тавигддаг асуултууд

Яагаад ийм хямдхан байгаа юм бэ?

Манайх албан тасалгааны түрээс, үйлчилгээний болон бусад ажилчдын цалин гээд олон зардал гаргадаггүй, бүх систем маань интернэтээр олон улсын автомат програм дээр тулгуурлан дамжуулан үйлчилгээ үзүүлдэг тул үргүй зардал багатай тул хямд үнэтэй байдаг.

Танайх Datacom, Magicnet компаниудтай холбоотой юу?

Үгүй. Хэдийгээр манай систем яг эдгээр компаниудын ашигладаг систем, серверүүд дээр байрладаг боловч эдгээр ба бусад Домэйн үйлчилгээ үзүүлэгч компаниудтай бол ямар нэгэн холбоогүй юм. Харин та манайхаас авсан домэйныг бусад үйлчилгээ үзүүлэгч рүү, бусад газраас авсан домэйн нэрээ манайх руу нэмэлт төлбөргүй зөөж шилжүүлэх боломжтой.

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Хэрэв танд бүртгүүлэхэд ямар нэгэн асуудал тулгарсан бол та энд дарж хэрхэн бүртгүүлэх видео зааврыг үзэж танилцах боломжтой.

Яагаад үнэ төгрөгөөр биш байна вэ? Төгрөгөөр төлбөр хийж болох уу?

Манай ашиглаж буй систем маань цаанаас өгөгдсөн систем бөгөөд үүнд маань Монгол төгрөг хараахан байдаггүй, мөн АНУ-ын компаниас дамжуулан авдаг тул төлбөрийг төгрөгөөр тооцдоггүй. Мэдээж та төгрөгөө долларт шилжүүлээд төлбөр хийх бүрэн боломжтой.

Төлбөрийг уулзаад өгөх боломж бий юу?

Манайх өөрийн гэсэн албан тасалгаа одоогоор байхгүй. Та дансаар төлбөр хийснээр давхар баталгаа үүсгэж буй гэж ойлгогддог болно. Тиймээс манай үйлчилгээ бэлэн мөнгөөр төлбөр авдаггүй.

Домэйн нэрээ хэрхэн сунгуулах вэ?

Домэйн нэрийн төлбөрийн хугацаа дөхөх үед танд тодорхой хугацааны өмнөөс цахим захиагаар мэдэгдэл автоматаар илгээгдэх болно. Та домэйн нэрийн сунгалтын хугацаанд багтаан төлбөрөө хийж, бидэнд мэйлээр мэдэгдсэнээр домэйн нэр тань сунгагдах болно. Төлбөр төлөх дансны дугаарыг веб сайтын хөл цэсэн дэх Дансны дугаар холбоосоор орж авах боломжтой.

Домэйн нэрийг хэдэн жилээр авч болох вэ?

Өргөтгөлөөс хамаараад харилцан адилгүй ба дунджаар 10 хүртэл жилээр авч болно. Сунгаж байгаа хугацаанаас хамааран урт хугацаагаар авах тохиолдолд үнийн хөнгөлөлттэй байдаг.

Ямар нэгэн өөр нэмэгдэл төлбөр байгаа юу?

Өөр ямар нэгэн далд, гэнэтийн нэмэгдэл төлбөр байхгүй. Харин хямдрал зарлагдсан буй домэйн нэрүүдийн хувьд хямдрал зөвхөн эхний 1 жилд байх ба дараагийн жилээс жинхэнэ үнээрээ зарагдах болохыг анхаарна уу. [Энд дарж] орж эсвэл үнэ, өргөтгөлийн хүснэгтээс зарлагдаад байгаа хямдралуудыг харж болно.

Танай домэйн нэрийн үйлчилгээ ер нь найдвартай юу?

Манай гадаад харилцагч компани маань найдвартай үйлчилгээтэй компани байдаг ба 99.9% асаалттай байх баталгаа өгдөг. Та мөн хүссэн үедээ өөрийн удирдах хэсэг рүү нэвтэрч ороод домэйн нэрээ (domain transfer) шилжүүлэн өөр домэйн үйлчлэгч компани руу зөөж ашиглах боломжтой. Тэгэхээр та бүрэн өөрийн домэйн нэрийг эзэмшигч болж байгаа юм. Манай систем маань Датаком, Мэжикнет зэрэг Монголын болоод гадаадын олон томоохон интернет үйлчилгээний компаниудын ашигладаг домэйн системтэй яг нэг систем, серверүүд дээр байрладаг.

Блогтоо домэйн авч холбохын тулд яах вэ?

Хоёр хэлбэрээр холбох боломж байдаг.
1. Нэг нь домэйн хаяг дамжуулах. Энэ аргаар бүх блог болон сайтад домэйныг холбож болно. Доорх асуултаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
2. Нөгөө арга нь DNS тохируулан бүрэн холбох арга юм. Энэ аргаар холбоход таны блог үйлчилгээ авдаг сайт тань юуны өмнө блогт домайн нэр холбох боломжтой байх хэрэгтэй. Жишээ нь: blogmn.net, blogspot.com сайтууд үнэгүй ийм боломж олгодог ба харин wordpress.com зэрэг сайтууд нэмэлт төлбөр төлж блогт домайн холбох үйлчилгээг авдаг бол зарим блог түгээгч сайтуудад ийм үйлчилгээ огт байдаггүй. Тиймээс блогтоо домайн авах гэж байгаа бол юуны өмнө үүнийг судалж үзнэ үү. Харин нэгэнт холбох боломжтой бол бид танд туслах болно. Энд дарж дэлгэрэнгүй тохируулах заавар, мэдээллийг авах болон асуух зүйлсээ асууж болно.

Домэйн хаяг үнэгүй дамжуулах гэж яадаг вэ?

Та өөрийн авсан домэйн нэрийг өөрийн өөр сайт дээрх блог, веб рүү DNS тохиргоо хийлгүйгээр холбож болох юм. Жишээ нь www.miniiner.com хаягийг аваад www.duriindomain.com/duriin_hayag.html гэх мэт хүссэн хаяг руугаа холбож болно. Ингэвэл www.miniiner.com хаяг руу ороход автоматаар дамжуулсан хаяг руу очно гэсэн үг. Мөн дамжуулж очиж буй хаягийг харуулалгүй далдлан зөвхөн www.miniiner.com хаягаа харуулах боломж бас бий.

Мэйл хаяг үнэгүй дамжуулах гэж яадаг вэ?

Та өөрийн авсан домэйн нэр бүхий taniiner@taniidomain.com гэсэн мэйл хаягаар бичсэн мэйлүүдийг өөрийн ашигладаг мэйл хаяг руу шууд дамжуулж илгээж байхаар тохиргоог үнэгүй хийж авах боломжтой. Жишээ нь taniiner@taniidomain.com гэсэн хаягийг taniiner@gmail.com хаяг руу шууд мэйл дамжуулалт хийхэд зөвхөн taniiner@gmail.com хаягийг шалгахад taniiner@taniidomain.com хаяг руу бичсэн мэйлүүд ирнэ гэсэн үг юм. Энэ аргаар үнэгүй хязгааргүй тооны мэйл нээн хэрэглэх боломжтой. Энд дарж дэлгэрэнгүй тохируулах заавар, мэдээллийг авч болно.

Дэд домэйн (subdomain)-үүд авч болох уу? Нэмэлт үнэтэй юу? Ямар нэгэн хязгаарлалт бий юу?

Боломжтой, нэмэлт төлбөргүй, тооны хувьд манайхаас хамаарах хязгаарлалт огт байхгүй, http://sub1.sub2.taniidomain.com болон http://sub1.sub2.sub3.taniidomain.com домэйнүүдийг ч тохируулан хэрэглэх, мөн *.*.daniidomain.tld хэлбэрээр DNS (wildcard) тохируулан ашиглах боломжтой.

Би төлбөрөө урьдчилж төлөөд дараа нь домэйн нэр авч болох уу?

Болно. Та урьдчилж төлбөрөө төлж дансаа цэнэглүүлснээр домэйн нэрийн үйлчилгээ авах, домэйн нэрээ сунгуулах боломжтой.

Би эмэйл хаяг, хувийн мэдээллээ оруулмааргүй байна. Ийм боломж байгаа юу?

Таны эмэйл хаягийг бид зөвхөн домэйн нэрний төлбөрийн талаар мэдэгдэхэд ашигладаг ба өөр хэлбэрээр ашиглахгүй. Domain Privacy Protection буюу хувийн мэдээллийн нууцлал нэмж бага зэргийн төлбөртэй авах боломжтой байдаг. Тиймээс та өөрийн мэдээллийг бусдад дэлгэхгүй байх боломжтой. Харин буруу эмэйл хаяг, болон буруу хувийн мэдээлэл эсвэл эмэйл хаяггүйгээр бүртгүүлж домэйн нэрийн үйлчилгээ авах боломжгүй. Хэрэв байнга шалгадаггүй эсвэл хуурамч эмэйл хаяг, хувийн мэдээлэл ашиглавал та домэйн нэрний талаар мэдээллийг авах боломжгүй, эсвэл хоцорч авах тул бусад эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс та үнэн зөв, байнга хэрэглэдэг эмэйл хаяг, мэдээллийг манайд өгөх шинэчилж байх үүрэгтэйгээр гэрээнд тусгагдсан байдаг.

Хувийн мэдээллээ хамгаалсан домэйн эзэмшигчтэй хэрхэн холбогдох вэ?

Та http://www.privacyprotect.org/#contact_domain_owner хаягаар орж Contact Domain Owner талбарыг бөглөн домэйн эзэмшигчтэй цахим шуудангаар холбоо барих боломжтой.

Танай сайтад болон өөр сайтад хүн бүртгүүлсэн домэйн нэрийг авмаар байна яах вэ?

Домэйн нэр хайж үзэхэд авах боломжгүй гэж гарч байвал та авах боломжгүй. Харин домэйн эзэмшигчтэй холбогдон эзэмшигчээс нь авч болно. Ингэхдээ та үндсэн цэсээс WHOIS холбоосоор орж тухайн домэйн эзэмшигчийн мэдээллийг авч холбогдож болно. Хэрэв privacyprotect.org гэж гарч байвал домэйн эзэмшигч хувийн мэдээллийн нууцлал хэрэглэж байгаа тул та дээрх асуултын хариултын дагуу холбоо барьж болно.

Би танайхаас домэйн нэр авснаар аль улсын хуулийг дагаж мөрдөх ёстой вэ?

Домэйн үйлчилгээний төв нь АНУ-д байрладаг тул бид хэрэглэгчдээсээ АНУ-ын хууль дүрмийг дагаж мөрдөхийг үйлчилгээний нөхцөлдөө тусгадаг. Та бүртгүүлэх үедээ манай үйлчилгээний гэрээг байгуулсан гэж үзэх тул манай үйлчилгээний гэрээг дагаж мөрдөнө. Энэ нь хостинг үйлчилгээний гэрээтэй тусдаа гэдгийг санана уу.

.MN домэйн нэр яагаад ийм үнэтэй байдаг юм бэ?

  • Энэ үнэ нь Монгол улсыг төлөөлөн .mn домэйн нэрийг эзэмших эрхийг авсан компанийн тогтоосон үнэ тариф юм. Бид тэдгээр компаниас авч дамжуулан үйлчилгээ үзүүлж давхар дамжуулан авч борлуулж буй тул манай .mn домэйн нэрийн үнэ харьцангуй өндөр байгаа.
  • .mn домэйн нэрэнд бусад домэйн нэрээс ямар нэгэн техникийн давуу тал байхгүй юм. Тиймээс бид та бүхнийг .com, .net, .org зэрэг дэлхийн хэмжээний домэйн нэр сонгохыг санал болгож байна. Хэрэв та заавал .mn нэр авахыг хүсэж байгаа бол Datacom, Magicnet зэрэг компаниас авбал манайхаас хямдаар авах боломжтой байдаг. Нэмж хэлэхэд манайхаас авсан домэйн нэрэнд олон үнэгүй үйлчилгээнүүд, мэйл хаяг, дэд домэйн (subdomain) боломжууд багтдаг.
  • Миний асуухыг хүссэн асуулт энд байхгүй байна. Яах вэ?

    Та эхлээд энд дарж манай тусламжийн хэсгээс хайж үзнэ үү. Эсвэл та дээд цэсэнд буй Холбоо барих холбоосоор орж мэдээлэл авч бидэнтэй шууд холбогдож асууж тодруулж болно.