Та интернэт дэх орон зайгаа яг одоо олж аваарай
99% найдвартай ажиллагаа, Монгол хэлээр тусламж үйлчилгээ, олон жилийн туршлагатайДусал веб хостинг үйлчилгээний гэрээ
Шинэчлэгдсэн огноо: 2022 оны 3-р сарын 30
Энэхүү гэрээ нь үйлчлүүлэгч болон Дусал.нэт веб хостинг үйлчилгээ үзүүлэгч нарын хооронд талууд бүрэн хүлээн зөвшөөрсний үндсэн дээр байгуулагдав.
НӨХЦӨЛҮҮД
1. Үйлчлүүлэгч нь хостинг үйлчилгээ авах хүсэлт гаргахдаа энэхүү гэрээ болон Дусал.нэт-ийн журамд хамаарах дор дурдсан гэрээ, журам, хавсралт (эдгээр нь бүгд энэ гэрээнд хамаарна) болон тэдгээрийн нөхцөл, зүйл заалтуудыг бүрэн уншиж, хүлээн зөвшөөрсөн байна.
-
Хостинг Үйлчилгээний гэрээ (өөрөөр Үйлчилгээний нөхцөл гэх);
-
Бүртгэлийн журам;
Хостинг үйлчилгээний гэрээ нь хостинг үйлчилгээтэй холбоотой Дусал.нэт, Үйлчлүүлэгч хоорондын эрх үүргийг тодорхойлоход хэрэглэгдэнэ.
Энэхүү гэрээтэй холбогдож буй Дусал.нэт-ийн журам, гэрээний хавсралт түүний хэсгүүд нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна.
Дусал.нэт нь хялбарчилсан бүртгэлийг хүлээн авч хостинг үйлчилгээ үзүүлэх бөгөөд бүртгэлийг Дусал.нэт цахим хэлбэрээр явуулна.
Дусал.нэт нь бүртгэлийн журам, гэрээ, төлбөр болон бусад журмуудад хэдийд ч нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй. Шинэчлэн найруулсан журмыг https://hosting.dusal.net вэб сайтад шууд болон холбоос үүсгэн байрлуулна. Дусал.нэт-ийн журам, гэрээ нь вэб сайтад илгээгдсэн өдрөөс эхлэн хуанлийн 5 хоногийн дараа хүчин төгөлдөр үйлчилнэ. Энэхүү 5 хоногийн дотор Дусал.нэт-ийн гэрээ, журмуудын өөрчлөлтийг эс зөвшөөрвөл хариуг бичгээр мэдэгдэж, гэрээг цуцлах ба энэ тохиолдолд үйлчилгээний төлбөрийн үлдэгдлийг буцаан олгох эсэх нь тухайн Үйлчилгээний нөхцөлийн өөрчлөлт уг үйлчлүүлэгчийн үйлдлээс үүдсэн эсэхээс хамаарах ба үнийн дүнгийн тооцооллыг үйлчилгээ үзүүлэгч гүйцэтгэх ба үйлчлүүлэгч бүрэн хүлээн зөвшөөрнө. Хэрэв үйлчлүүлэгч 5 хоногийн дотор хариуг бичгээр мэдэгдээгүй бол Дусал.нэт-ийн гэрээ, журмын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Үйлчлүүлэгч нь журам хүчин төгөлдөр болсон өдрөөс хостинг үйлчилгээг хэрэглэснээр Дусал.нэт-ийн шинэчлэн найруулсан журам, гэрээг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Хэрэв Үйлчлүүлэгч нь Дусал.нэт-ийн шинэчлэн найруулсан журамд заасны дагуу үүрэг хүлээхийг түдгэлзэх бол Дусал.нэт-ийн гэрээний хостинг үйлчилгээний бүртгэлийг цуцлуулж болно.
2. Бүртгэлийн төлбөр. Дусал.нэт-д зохих журмын дагуу төлбөр төлсний дараа үйлчилгээг нээсэн болохыг Дусал.нэтээс Үйлчлүүлэгчийн бүртгүүлсэн мэйл хаягаар мэдэгдсэн үеэс эхлэн үйлчилгээг үзүүлж эхэлсэнд тооцно. Энэхүү гэрээ нь аль нэг талын гарын үсэггүйгээр https://hosting.dusal.net -ээс үйлчлүүлэгчид өгсөн дугаарын дансанд үйлчилгээний төлбөр орсноос эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Үйлчлүүлэгч нь Дусал.нэт-ийн https://hosting.dusal.net/payment хуудсан дахь дансанд төлбөрөө хийснээр энэхүү гэрээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх ба үйлчилгээ үзүүлэгч үйлчилгээг баталгаажуулан нээснээр мөн гэрээг хүлээн зөвшөөрсөн болохыг илэрхийлнэ. Энэхүү гэрээний дагуу төлсөн, бүртгэлтэй холбоотой бүхий л төлбөр тусгайлан заагдаагүй бол бүртгэл баталгаажсанаас хойш буцаан олгогдохгүй ба төлсөн төлбөрт дүйцэх хугацаанд, энэхүү гэрээний хүрээнд үйлчилгээг ашиглахыг Дусал.нэт хүлээн зөвшөөрнө.
3. Cунгалт. Үйлчлүүлэгч нь хостинг үйлчилгээг хүчинтэй хугацаанаас 14 хоног дотор Дусал.нэт-ийн журамд нийцүүлэн хостинг үйлчилгээний зохих төлбөрийг урьдчилан тушаан хугацааг сунгах үүрэгтэй.
4. Үйлчлүүлэгчийн мэдээлэл. Үйлчлүүлэгч нь (а) гэрээний хугацаанд Дусал.нэт-ийн журамд нийцүүлэн хостинг үйлчилгээнд холбогдох үнэн зөв, одоогийн, бүрэн гүйцэд, бодит, найдвартай мэдээллээр хангах, (б) Дусал.нэт-ийн журамд зөвшөөрсний дагуу мэдээллийг солигдсон тохиолдолд үнэн зөв, бүрэн гүйцэд, бодит, найдвартай мэдээллийг цахим захиагаар мэдээлэх, шинэчлэн сэргээх, зөрчилгүй үргэлжлүүлэх үүрэгтэй. Мэдээллийн үнэн зөв эсэхийг бүртгүүлэх болон мэдээлэл шинэчлэгдэх үед Дусал.нэт шалгах үүрэггүй. Дусал.нэт нь дараах тохиолдолд бүртгэлийн мэдээлэлд нэмэлт тодруулга гаргуулах болон үйлчлүүлэгчийн үйлчилгээ(нүүд)-ийн бүртгэлийг цуцлах эрхтэй. Үүнд: (а) Дусал.нэт-д өгсөн үйлчлүүлэгчийн мэдээлэл нь худал, бүрэн бус, алдаатай, эргэлзээтэй, (б) Үйлчлүүлэгч нь өөрийн мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд, бодитоор мэдээлээгүй, нэмэлт өөрчлөлтийг мэдээлэх үүргээ эс биелүүлсэн болон энэхүү гэрээний 4 дэх хэсэгт заасан бүрдүүлэх материалын заалтыг тус тус зөрчсөн бол Дусал.нэт нь Үйлчлүүлэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр, үйлчилгээний төлбөрийг буцаан олгохгүйгээр энэхүү гэрээг нэн даруй дуусгавар болгоно.
Хангаж буй үнэн зөв, бүрэн гүйцэд, бодитой холбогдох мэдээлэл нь хостинг үйлчилгээний бүртгэлийн үндсэн нөхцөл байна. Үйлчилгээ үзүүлэх хугацаанд үйлчлүүлэгч нь мэдээллээр хангасан болон цаашид өөрчлөн шинэчлэн хангах мэдээлэл нь худал, бүрэн бус, бодит бус, далд утга санаатай болох нь тогтоогдвол үйлчилгээ үзүүлэгч үйлчлүүлэгчид мэдэгдэлгүй хостинг үйлчилгээний бүртгэлийг түдгэлзүүлэх, цуцлах ба энэ нөхцөлд бүртгэлийн төлбөрийг буцаан олгохгүй.
-
Үйлчлүүлэгч нь Дусал.нэт-ийг дараах мэдээллээр хангах үүрэгтэй:
-
Үйлчлүүлэгч этгээдийн хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр;
-
Үйлчлүүлэгч нь байгууллага, төрийн бус байгууллага, хязгаарлагдмал хариуцлагатай компани, хувьцаат компани (хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлагат компани) эсвэл хуулийн дагуу зохион байгуулагдсан хуулийн этгээдийн албан ёсны нэр (хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд үйлчилгээ авах хүсэлт гаргана);
-
Үйлчлүүлэгчийн албан ёсны хаяг, эсвэл шуудангийн хаяг;
-
Үйлчлүүлэгчийн албан ёсны имэйл хаяг;
-
Үйлчлүүлэгчийн албан ёсны утас (улсын болон орон нутаг, бүсийн кодыг шаардлагатай бол оруулна)
-
-
Үйлчлүүлэгч нь хостинг үйлчилгээний бүртгэлийг байнга хянаж, бүртгэлийн мэдээллийн өөрчлөлтийг тухай бүр нь шинэчлэх, мэдээлэх үүрэгтэй.
5. Төлөөлөгч. Хэрэв төлөөлөгч (Үүнд интернет үйлчилгээгээр хангагч, вэб дизайн, вэб хийх болон, вебийг хөгжүүлэн хөтлөх үйлчилгээ үзүүлж буй этгээд, вэб мастер, хостинг үйлчилгээг жижиглэн худалдаалагч болон энэхүү үйлчилгээг санал болгож буй этгээд гэх мэт этгээд хамаарна) нь үйлчлүүлэгчийг төлөөлж энэхүү гэрээнд оролцож байгаа бол үйлчлүүлэгч нь энэхүү гэрээний (энэхүү гэрээнд Дусал.нэт-ийн журам нь хамаарна) хүрээнд хостинг үйлчилгээний ашиглалт болон үйлчлүүлэгчийн эрх үүргийг ойлгож, уншиж танилцан зөвшөөрсөн байна. үйлчлүүлэгч нь цаашид бүхий л мэдээллийг шаардлагатай тохиолдолд төлөөлөгчөөр баталгаажуулах үүрэгтэй. Төлөөлөгч нь үйлчлүүлэгчийг бүрэн төлөөлөх эрхтэй байна. Төлөөлөгч нь бүртгэлийн үйл ажиллагаа болон үйлчлүүлэгчийн гэрээгээр хүлээсэн үүргийг эс биелүүлсэн, дутуу хангасан, алдагдуулсан бол үйлчилгээ үзүүлэгч нь үйлчлүүлэгчид мэдэгдэлгүй, бүртгэлийн төлбөрийг буцаан олголгүйгээр хостинг үйлчилгээний бүртгэлийг түдгэлзүүлэх, цуцлах болон зогсоох эрхтэй. Үйлчлүүлэгч нь олгогдсон үүргийн дагуу энэхүү гэрээнд (хэрэв хавсралт бий бол хамаарна) заасан үйлчлүүлэгчтэй холбогдох нөхцөл, заалтын хүрээнд шууд бүрнээр нь үйлчилгээ үзүүлэгч мэдээлнэ.
6. Гэрээний хэмжээ хязгаар. Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчлүүлэгчийн гаргасан хостинг үйлчилгээний хүсэлтийг вэб үйлчилгээний нөхцөлийн хүрээнд зөвшөөрснөөр бүртгэлийн хураамжийг бүрэн төлж, тухайн үйлчилгээг эзэмшинэ. Үйлчлүүлэгч нь хостинг үйлчилгээний ашиглалтын явцад хууль бус үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлэгчийн журмыг зөрчих, гэрээгээр хориглосон байдлаар ашиглах, үйлчилгээ үзүүлэх, хэрэглэхийг тус тус хориглоно. Үйлчлүүлэгч нь гэрээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд Дусал.нэт нь энэхүү гэрээг нэн даруй цуцлах ба бүртгэлийн хураамжийг буцааж олгохгүй. Дусал хостинг үйлчилгээний дамжуулан борлуулагч биш тохиолдолд ямар ч хэлбэрээр дамжуулан борлуулалт хийх үйлдлийг хориглоно. Өөрийн биш сайт, файлыг төлбөр аван байрлуулах бүх үйлдлүүд энд хамаарагдах ба ийм төрлийн үйлдлээс хэн нэгэн этгээд хохирсон бол Үйлчилгээ үзүүлэгч ямар нэгэн хариуцлага хүлээхгүй ба бүх хариуцлагыг Үйлчлүүлэгч бүрэн хүлээнэ.
7. Үйлчлүүлэгчийн мэдэгдэл болон баталгаа. Үйлчлүүлэгч нь мэдэгдэж, баталгаа гаргах нь:
-
Үйлчлүүлэгч нь бүртгэлээр олгогдсон зөвшөөрлөөр хостинг үйлчилгээг ашиглах эрхтэй болж байгаа ба хостинг үйлчилгээг ашиглахдаа энэхүү гэрээ болон бусад зөвшөөрөгдсөн журам, бодлого, барааны тэмдэг болон оюуны өмчид хамаарах болон бусад хууль тогтоомжийн нөхцөл, зүйл заалтын хүрээнд хэрэгжиж байгааг тухай бүр нь хянаж байна.
-
Үйлчлүүлэгч нь хостинг үйлчилгээг бүртгүүлэх болон үйл ажиллагаа нь аливаа этгээдийн оюуны өмчийн болон бусад хууль ёсны эрхийг шууд ба шууд бусаар зөрчихгүй байх талаар бүрэн дүүрэн мэдлэг, ойлголтыг авсан байна.
-
Үйлчлүүлэгч нь хостинг үйлчилгээг үйлчилгээ үзүүлэгч болон гуравдагч этгээдийн эрхийг зөрчилгүйгээр Монгол улсын хууль, Олон улсын эрх зүйн хэм хэмжээ болон зөвшөөрөгдсөн улсын хуулийн дагуу ашиглаж, шударга хэрэглэнэ.
-
Үйлчлүүлэгчийн үйлчилгээ үзүүлэгчид өгч буй мэдээлэл нь үнэн зөв, бодит байх ба тухайн мэдээлэл нь өөрчлөгдөх, солигдох тохиолдолд үйлчилгээ үзүүлэгчид мэдэгдэн шинэчлүүлнэ.
-
Үйлчлүүлэгч нь а/ хувь хүн (18 нас хүрсэн байна) эсхүл б/ хуулийн этгээд байна (үүнд хязгаарлагдмал хариуцлагатай компани, нөхөрлөл, хоршоо, төрийн бус байгууллага, хувьцаат компани г.м) (18 хүрээгүй иргэн байх тохиолдолд эцэг эх, асран халамжлагчийн зөвшөөрөл, баталгааг үйлчлүүлэгчид бичгээр хүргүүлэх ба гэрээтэй холбоотой ямар нэгэн зөрчил, хариуцлагын асуудал гарсан тохиолдолд зөвшөөрөл, баталгаа гаргасан этгээд хариуцлагыг бүрэн хүлээнэ. 18 нас хүрээгүй этгээд энэхүү заалтыг зөрчин зөвшөөрөл, баталгаагүй хэрэглэснээс үүссэн асуудлын хариуцлагыг хуулийн дагуу эцэг эх, асран халамжлагч нь хүлээнэ.)
-
Үйлчлүүлэгч нь бусдын бүртгүүлсэн хостинг үйлчилгээг ашигласан, хэрэглэснээс гарах аливаа бодит буюу гарч болох маргаан, эрсдэлийн талаар үйлчилгээ үзүүлэгчид нэн даруй мэдэгдэнэ.
-
Үйлчлүүлэгч нь хостинг үйлчилгээг шууд болон шууд бусаар ашиглаж болохгүй тохиолдол:
-
Бусад вэб сайт болон бизнес худалдааг саатуулах, саад болох зорилгоор;
-
Барааны тэмдэгт, брэндийн нэр болон бусдад танигдаж алдаршсан хувь хүн, хуулийн этгээдийн нэрийг санаатайгаар хостинг үйлчилгээнд бүртгүүлэх;
-
-
Үйлчлүүлэгч нь Дусал.нэт-ийн журмын шаардлагыг хангаж, хостинг үйлчилгээний ашиглалт, бүртгэлийг түүний нөхцөл, шаардлагад нийцүүлнэ.
-
Үйлчлүүлэгч нь бүртгүүлэхдээ дараах тохиолдолд бүртгүүлэх хүсэлтийг гаргахгүй:
-
Урьд өмнө маргаан үүсэж бүртгэл устгагдсан болон бүртгэхээс татгалзаж байсан;
-
-
Дараах агуулга бүхий зүйлсийг байрлуулах, холбох, холбоос байрлуулахыг хориглоно.
-
Зүй зохисгүй зүйл, үзэн ядалт, хүүхдийн болон амьтны порно, оюуны өмчийн хууль зөрчсөн дуу, хөгжим, зураг, мэдээлэл, програм хангамж, видео бичлэг зэрэг болон бусад Монгол улс, АНУ болон олон улсын хууль зөрчсөн, хориотой агуулга
-
Серверт их өндөр ачаалал үзүүлэх, их хэмжээний боловсруулалт явуулах агуулга, IRC chat, bot зэрэг болон бусад автомат скрипт зэрэг автомат болон бусад скрипт, програмууд
-
Хорлон сүйтгэх, спам, ворм, спаи,тагнах, хакердах зорилготой програм, код тараах, бусдын мэдээллийг хуулах зэрэг бусдад гэм хор учруулах агуулга
-
Худал хуурмаг мэдээлэл, төөрөгдүүлэх, баталгаа нотолгоогүй агуулга, гүжирдлэг зэрэг агуулга
-
Хязгааргүй ангиллын хостинг ба VPS-ийн хэрэглэгчид их хэмжээний мэдээлэл татуулах, видео, дуу ба бусад файл түгээх, стрийминг үйлчилгээ хийх зэргээр их хэмжээтэй мэдээллийн урсгал зарцуулах үйлчилгээ зэрэгт ашиглахыг хориглоно.
-
Төрөл бүрийн зарлал, сурталчилгаа, спам, масс, их хэмжээний имэйл илгээхийг хориглоно.
-
Ямар нэгэн аюултай код, вирус, тагнах зэрэг, ба бусад бүх төрлийн зохисгүй агуулгатай имэйл илгээхийг хориглоно.
8. Дусал.нэт-ийн мэдэгдэл болон баталгаа. Дусал.нэт нь мэдэгдэж, баталгаа гаргах нь:
-
Дусал.нэт нь веб хостинг үйлчилгээ явуулах;
-
Дусал.нэт нь энэхүү гэрээнд оролцох бүрэн эрхтэй ба дор дурдсан нөхцөл заалтыг биелүүлнэ;
-
Дусал.нэт нь үйлчлүүлэгчийн хүсэлтийг хүлээн авч энэхүү гэрээ (хавсралт буй бол хамаарна)-нд заасан шалгуурын дагуу хянаж, хүлээн зөвшөөрөх, эсхүл татгалзах гэсэн ажиллагааг хэрэгжүүлнэ.
Үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү гэрээний үүрэг, баталгааг зөрчих нь энэхүү гэрээний үүргийн зөрчил болно. Үйлчилгээ үзүүлэгч нь зөрчил гаргасан тохиолдолд үйлчлүүлэгч нь энэхүү гэрээг дуусгавар болгохоор үйлчилгээ үзүүлэгчид хүсэлт гаргах ба үйлчилгээ үзүүлэгч НЬ ЭНЭХҮҮ ГЭРЭЭГЭЭР ШУУД БОЛОН ШУУД БУС АЛИВАА ТӨРЛИЙН БАТАЛГААГ ГАРГАХГҮЙ. Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчлүүлэгчийн өгсөн мэдээлэлд ямар ч тохиолдолд баталгаа гаргахгүй ба уг мэдээлэл нь үнэн зөв эсэх талаар аливаа шууд болон шууд бус баталгаа өгөхгүй. ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ НЬ "АЛЬ БОЛОХ" БОЛОН "БОЛОМЖТОЙ БОЛ" ЗАРЧМЫН ҮНДСЭН ДЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ. Уг гэрээнд тусгайлан заагаагүй бол үйлчлүүлэгчид вэб сайт дахь мэдээллээ хуулж авах гэрээг цуцлах боломжийг олгоно. ХЭН ТҮРҮҮЛЖ ТӨЛНӨ, ТЭР ХҮНД ТҮРҮҮЛЖ ҮЙЛЧЛҮҮЛНЭ ГЭСЭН ЗАРЧИМД ТУЛГУУРЛАН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХИЙГ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ЗӨВШӨӨРНӨ. ГЭХДЭЭ ЭНЭ НЬ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ЗААСАН ХУГАЦААНД ТӨЛБӨРӨӨ ХОЦРООЛГҮЙ ТӨЛЖ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА НӨХЦӨЛД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ ДУР МЭДЭН ВЕБ САЙТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЭЗЭМШИХ, БУСДАД ДАМЖУУЛАХ ЭРХИЙГ ДУСАЛ.НЭТ-Д ОЛГОХГҮЙ. ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ НЬ ТӨЛБӨРӨӨ ТӨЛЖ ХОСТИНГ ҮЙЛЧИЛГЭЭГ БҮРТГҮҮЛЭН АШИГЛАЖ БАЙГАА НЬ УГ СЕРВЕРИЙГ ЭЗЭМШИХ БАТАЛГАА БИШ БӨГӨӨД СЕРВЕР ЭЗЭМШИГЧИЙН ЭРХГҮЙ ГЭДГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ. Бүртгэлийн системийн алдаа, техник технологийн доголдлоос шалтгаалан алдаа гарсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч аль болох богино хугацаанд засаж залруулна. Үйлчилгээ үзүүлэгч үйлчлүүлэгчийн веб сайтын соорс код, агуулга, мэдээлэл байрлуулсан файлуудыг бусдад ил цацахгүй, тараахгүй. Гэвч хакерын халдлага ба бусад байдлаар мэдээлэл алдагдахгүй талаар ямар нэгэн баталгаа олгохгүй. Үйлчлүүлэгч гарч болох эрсдэлийг бүрэн хариуцна. Веб сайт, мэдээллийн нэмэлт хувийг үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс хадгалж авах, нөөцлөх (backup) үйлчилгээг үзүүлэхгүй бөгөөд үйлчлүүлэгч шаардлагатай бол өөрөө энэ бүхнийг гүйцэтгэх боломжийг үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс хориглохгүй.
9. Гэрээний үүргийн зөрчил. Үйлчлүүлэгч энэхүү гэрээний аливаа зүйл заалтыг эс биелүүлбэл гэрээний үүргийн зөрчил гэж үзнэ. Энэ тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь зөрчлийг тайлбарлан утсаар буюу имэйлээр эсвэл шуудангаар мэдэгдэл өгч, арга хэмжээ авна. Зөрчлийн хүндээс хамаарч үйлчилгээ үзүүлэгч нэн дариу арга хэмжээ авах эрхтэй. Бусад тохиолдолд Үйлчлүүлэгч нь мэдэгдэл хүлээн авсан тохиолдолд заасан хугацааны дотор, хугацаа заагаагүй бол хуанлийн 5 хоногийн дотор алдаагаа засах, зөрчлийг арилгах эсхүл үйлчилгээ үзүүлэгчийн журмыг зөрчөөгүй болохыг батлан тайлбарлана. Үйлчлүүлэгч нь зөрчлийг арилгаж засаагүй болон үйлчилгээ үзүүлэгчийн шаардлагыг үндэслэлгүйгээр няцаасан бол үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчлүүлэгчийн бүртгэлийн төлбөрийг буцаан олгохгүйгээр түүнчлэн урьдчилан мэдэгдэлгүйгээр үйлчлүүлэгчийн бүртгэл болон хостинг үйлчилгээний ашиглалтын зөвшөөрлийг цуцалж болох бөгөөд өөрийн эрхийг хамгаалах болон бусад бүхий л эрх зүйн хамгаалалтын арга хэмжээг авна. Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчлүүлэгчийн зөрчлийг арилгах хариу арга хэмжээ аваагүй байхад ч үйлчлүүлэгч нь энэхүү гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй. Зөрчил нь үйлчилгээ үзүүлэгчийн сүлжээ, зөвшөөрөгдсөн хууль, журам, зохицуулалтыг зөрчиж байгаа болон нийтийн ашиг сонирхолд шууд хор аюул хүргэж байгаа тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч болон итгэмжлэгдсэн бүртгэгчийн санаачилгаар үйлчлүүлэгчид урьдчилан мэдэгдэлгүй үйлчилгээг өөрчилж, түдгэлзүүлж, цуцалж болох ба энэхүү өөрчлөлт, цуцлалт, түдгэлзүүлэлтийн үндэслэлийг үйлчлүүлэгчид мэдэгдэнэ. Энэ тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй ба нөөх хуулж авах боломжийг нөхцөл байдлаас хамааран олгохгүй байж болно. Нөхцөл байдалд дүгнэлтийг үйлчилгээ үзүүлэгч гаргаж шийдвэрлэнэ. Гаргасан дүгнэлттэй үйлчлүүлэгч маргах эрхгүй.
10. Үйлчлүүлэгчид хамаарах маргаан. Үйлчлүүлэгч нь тухайн веб сайт, мэдээллийн агуулгыг ашиглах эрхтэйгээ өөрөө батлах ба энэ талаар маргаан, хариуцлагыг бүрэн хариуцна. Дусал.нэт нь тухайн мэдээлэл бүхий хостинг үйлчилгээг бүртгүүлэх, ашиглах хүсэлтийн агуулгыг хянан шалгаж баталгаажуулахгүй. Үйлчлүүлэгч нь хостинг үйлчилгээг бүртгүүлэх, ашиглахдаа аливаа этгээдийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хориотой материалыг үзүүлсэн, холбогдох вэб сайттай холболт хийсэн тохиолдолд үйлчлүүлэгч нь үйлчилгээ үзүүлэгчийн маргаан шийдвэрлэх журам, албыг хүлээн зөвшөөрч түүний хүрээнд тухайн асуудлыг шийдвэрлүүлнэ.
11. Нөхөн төлбөр. Үйлчлүүлэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, эс биелүүлснээс гуравдагч этгээд, үйлчилгээ үзүүлэгч болон түүний бүртгэлийн оператор, итгэмжлэгдсэн бүртгэгч болон тэдгээрийн албан тушаалтан, гишүүд, хувь нийлүүлэгчид, өмчлөгчид, менежер, ажиллагсад, төлөөлөгч, ажил гүйцэтгэгчид, нэгдмэл сонирхолтой этгээдүүд, хуульч болон өмгөөлөгчид (хамтад нь үйлчилгээ үзүүлэгчтэй харилцан хамаарал бүхий этгээд гэх) нарт үүссэн бүх гарз хохирол, хариуцлага, нэхэмжлэл, шаардлага, хохирол, зардал, өртөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн тогтоол, шийдвэр, захирамж, шийдвэр гүйцэтгэл, барьцааны эрх, хуульчийн болон өмгөөлөгчийн хөлс (нөхөн төлбөр хүлээн авагч талын бүрэн үзэмжээр хуульч болон өмгөөлөгчийг хөлсөлнө) болон зардал (эрх зүйн ач холбогдолгүй нэхэмжлэлүүдийг оролцуулаад) болон эдгээртэй холбоотой хариуцлага, зардал зэргийг бүрэн нөхөн төлж хохиролгүй болгоно. Үйлчилгээ үзүүлэгч ба түүнд хамаарах этгээдүүд, гуравдагч этгээдүүдэд дээрхтэй холбогдон гарсан зардал, хохирлыг үйлчлүүлэгч нь бүрэн төлж, хохиролгүй болгоно. Хэрэв гуравдагч этгээд, нөхөн төлбөр авагч гомдол, нэхэмжлэл гаргасан бол нөхөн төлбөр авагч нь үйлчлүүлэгчээр хохирол, зардал нөхөн төлөх баталгааг бичгээр хийлгэж болно. Үйлчлүүлэгч нь нөхөн төлбөр авагч болох үйлчилгээ үзүүлэгчид болон гуравдагч этгээдэд нөхөн төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол үйлчилгээ үзүүлэгч нь шүүх болон хуульд заасан дарааллаас өмнө хостинг үйлчилгээг цуцалж, түдгэлзүүлж болно. Энэ тохиолдолд нөөх хуулж авах боломжийг олгохгүй ба төлбөрийг буцаахгүй.
12. Гэрээний хариуцлагын хязгаарлалт. Талууд онцгой үр дагавар, үйл явдал, аюул, гамшиг, системийн алдаа, ашиг орлогын алдагдлын улмаас хостинг үйлчилгээг ашиглаж чадаагүй болон үйлчилгээнд хамаарах бусад үйл ажиллагаа, үйлчилгээнд доголдол гарсан бол үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгчид хамаарах этгээд нь хариуцлага хүлээхгүй. Ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд үйлчлүүлэгчийн үйлчилгээ үзүүлэгчид төлсөн дүнд дүйцүүлэн хугацааг сунгах, эсвэл өөр төрлийн үйлчилгээ үзүүлэх, эсхүл бүртгэлийн болон сунгалтын төлбөр (тухайн нөхцөл байдал нь гэрээний сунгалтын үед бий болсон бол)-ийг буцаан олгох бөгөөд энэ нь энэхүү гэрээнээс үүдэн гарч болох шууд хохирлыг арилгах цорын ганц арга мөн болохыг үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрч байна. Үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс аль болох үйлчлүүлэгчийг ба харилцан хохиролгүй болгох талыг баримтална.
Домэйн нэрийн системийн алдаа, үйлчилгээ болон системийн, үндсэн серверийн алдаа, халдлага, интернет протокол хаягийн алдаа, хандалтын удаашрал, тасалдал, мэдээлэл хүргэгдэхгүй байх, хүргэлт алдагдах, нууц үг, кодын хууль бус ашиглалт зэрэг бүхий л халдлага, аливаа мэдээлэл алдагдах, вэб сайтын хөгжүүлэлт удаашрах, тасалдах вэб дээд төвшний домэйн нэр(с)-ийн дахин дамжуулалт, эдгээрийн аюулгүй байдал, халдлага, зөрчилтэй холбогдсон хохирол, зэргийг үйлчилгээ үзүүлэгч байж болох хамгийн өндөр төвшинд хамгаалж ажиллах боловч гарч болох хохирол зардлыг үйлчилгээ үзүүлэгч, түүнд хамаарах этгээд хариуцахгүй ба үйлчлүүлэгч нь эрсдэлийг өөрөө бүрэн хүлээж хариуцна. Үйлчилгээ үзүүлэгч болон түүнд хамаарах этгээд нь энэхүү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс шууд гэм хор учирсан тохиолдолд хостинг үйлчилгээний хугацааг нөхөн гүйцэтгэх, бүртгэлийн төлбөрийг буцаан олгох болон бүртгэлийн сунгалтын төлбөрийг буцаан олгож хохирлыг барагдуулна. Энэхүү гэрээтэй холбогдсон бүртгэгчийн аливаа үйлдлээс үүдэн гарсан хохирлыг арилгах үйлдэл нь үйлчлүүлэгчээс үйлчилгээ үзүүлэгч болон түүнд хамаарах этгээдэд тухайн үйлчилгээний, сунгалтын хугацаанд төлсөн мөнгөн дүнгээр хязгаарлагдана.
13. Мэдэгдэл. Үйлчилгээ үзүүлэгч нь мэдэгдлийг имэйл, вэб хуудасны "Холбоо барих хэсэгт" дурдсан бусад холбоо барих хэлбэрээр хүлээн авна.
Хэрэв Дусал.нэт болон түүнд хамаарах этгээдийн зөвшөөрлөөр имэйл болон утас, факс, баталгаат шуудангаар илгээж, хүлээн авсан нь баталгаажсанаар мэдэгдлийг хүлээн авсанд тооцно.
14. Бүртгэлийн мэдээллийн сангийн өмчлөл. Үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн төлөөлөгч нь үйлчлүүлэгчийн бүртгэлийн мэдээ, мэдээллийн сан буюу а) Бүртгэл анх үүссэн огноо б) Бүртгэл дуусах хугацаа, с) Үйлчлүүлэгчийн нэр, шуудангийн хаяг, цахим шуудангийн хаяг, холбоо барих утас, факсын дугаар, д) бүртгэгдсэн үйлчилгээнд хамаарах тайлбар зэрэг мэдээллийн сан, үүнтэй холбогдсон үүсмэл мэдээллийг санг үйлчилгээ үзүүлэгч өмчлөхийг үйлчлүүлэгч нь зөвшөөрнө.Үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн төлөөлөгч нь үйлчлүүлэгчийн бүртгүүлсэн бүртгэлийн мэдээллийн сангаас бусад тусгай мэдээллийг ашиглахгүй, эзэмших эрхгүй. Бүртгэлийн мэдээллийн санг үйлчилгээ үзүүлэгч зөвхөн дотоод хэрэгцээнд ашиглах ба гуравдагч этгээдэд (хуулийн байгууллагын шаардлагаар хуулийн дагуугаас бусад тохиолдолд) дамжуулахгүй.
15. Тусгаарлалт. Хэрэв энэхүү гэрээний аль нэг нөхцөл нь хууль зүйн хувьд хүчин чадалгүй, шаардах эрх хангагдахгүй, хүчин төгөлдөр бус гэж үзсэн бол тодорхой гэм хор учиртал энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр үргэлжилнэ. Үйлчилгээ үзүүлэгч нь холбогдох засвар, боломжит агуулга бүхий нөхцөлийг тусгаж болох бөгөөд, үйлчлүүлэгч нь энэхүү гэрээ, гэрээний нэмэлт нөхцөлийг дагаж мөрдөнө.
16. Татгалзах эрхгүй. Гуравдагч этгээдийн улмаас талууд энэхүү гэрээг зөрчсөн, гэрээний үүргийг эс биелүүлсэн бол талууд тухай бүр зөрчил, дутагдлыг арилгаж, үүргийг хэвийн үргэлжлүүлэх ба гуравдагч этгээдийн улмаас гэрээнээс татгалзах нь гэрээний үүргийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй.
17. Бүрэлдэхүүн. Энэхүү гэрээ нь үйлчлүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн хоорондынх байх ба гэрээ болон гэрээнд хамааралтай үйлчилгээ үзүүлэгчийн журмуудаас бүрдэнэ. Үйлчилгээ үзүүлэгч болон Үйлчлүүлэгч нь хостинг үйлчилгээнд хамаарах гэрээг бичгээр, цахим хэлбэрээр хийж болох ба эдгээр хэлцлийн хэлбэрүүд нь гэрээг нэгэн адил орлоно. Хэрэв ямар нэг зөрчил, маргаан гарвал гэрээний хамгийн шинэ баталгаат хувилбарыг удирдлага болгон дагаж мөрдөнө.
18. Гэрээ. Энэхүү гэрээ нь Үйлчлүүлэгч болон Дусал.нэт хоорондын цаасан хэлбэрийн бичгэн эсхүл цахим хэлбэрийн бичгэн гэрээ хийгдэнэ. Энэхүү гэрээний хэвлэсэн цаасан эсхүл цахим хувилбар болон энэхүү гэрээнд хамаарах тэмдэглэл, мэдээлэл бүхий цахим хувилбар нь хууль зүйн хувьд адил хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөнө.
19. Зөвшөөрөл. Энэхүү гэрээний эрхийг одоогийн үйлчлүүлэгч, эрхийг хүлээн авагч талууд харилцан тохирч шилжүүлж болно.
20. Үлдэх үүрэг, хариуцлага. Энэхүү гэрээний хугацаа дуусгавар болоход талууд энэхүү гэрээний 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15 дахь хэсэгт заасан үүрэг дуусгавар болохыг зөвшөөрч байна. Энэхүү гэрээ нь Дусал.нэт гэрээг зөвшөөрсөн өдрөөс (хостинг үйлчилгээний бүртгэлийг баталгаажуулсан өдрөөс) эхэлнэ.
БҮРТГЭЛИЙН ЖУРАМ
1. Үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж бүрэн хүлээн зөвшөөрсний үндсэн дээр бүртгүүлнэ.
2. ХУГАЦАА. Тухайн хостинг үйлчилгээний хувьд үйлчилгээ болон энэхүү журмын хүчинтэй үйлчлэх хугацаа нь бүртгүүлэгчийн өөрөө сонгож, төлбөр төлсөн хугацаагаар тодорхойлогдоно. Хүчинтэй хугацаа дуусахад бүртгүүлэгч нь сунгалтын төлбөр төлж үйлчилгээний хугацааг сунгасан бол энэхүү журам, гэрээний үйлчлэх хугацаа түүнтэй тэнцэх хугацаагаар сунгагдсанд тооцно. Бүртгүүлэгч нь хостинг үйлчилгээгээ бусдад шилжүүлсэн бол тухайн бүртгүүлэгчийн хувьд энэхүү журмын үйлчлэх хугацаа дуусгавар болно.
3. Бүх хостинг үйлчилгээ тодорхой хугацаатай бүртгэгдэнэ. Бүртгүүлэгч нь хууль зүйн үүднээс ямар нэг асуудал гараагүй бол хостинг үйлчилгээний сунгалтын төлбөрийг хостинг үйлчилгээний хүчинтэй хугацаа дуусахаас өмнө төлж сунгах үүрэгтэй. Бүртгүүлэгч нь хостинг үйлчилгээний хүчинтэй хугацаа дуусахаас өмнө, хугацаанд нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд тухайн Бүртгүүлэгчийн зүгээс уг хостинг үйлчилгээнд агуулагдах бүх мэдээллийг устах, тодорхойгүй хугацаагаар хадгалахыг бүрэн хүлээн зөвшөөрнө. Бүртгүүлэгч нь хүчинтэй хугацаа дуусаж, сунгах тухай мэдэгдэл хүлээн аваагүй ч сунгах, төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.
4. ТӨЛБӨР. Бүртгүүлэгч нь хостинг үйлчилгээ ашиглах үйлчилгээний төлбөрийг бүртгэгч, эсвэл итгэмжлэгдсэн бүртгэгчид төлнө. Төлбөрийн буцаалт ба бусад харилцааны зохицуулалтыг Үйлчилгээний нөхцөлөөр зохицуулна.
5. ҮНЭ. Хостинг үйлчилгээ ашиглах үйлчилгээний үнэ төлбөрийг Дусал.нэт сайтаас тогтоох ба вэб хуудсанд байрлуулах буюу мэйлээр буюу бичгээр тохиролцон өөрөөр тогтоож болно.
6. ШИЛЖҮҮЛЭХ. Бүртгүүлэгч нь хостинг үйлчилгээг өөр бусдад шилжүүлсэн тохиолдолд үйлчилгээ үзүүлэгчийн энэхүү гэрээ, журмыг бүрэн танилцуулах бөгөөд, үйлчилгээ үзүүлэгчтэй өөрийн гэрээг цуцалж, шилжүүлж авсан бүртгүүлэгчийн мэдээллийг үйлчилгээ үзүүлэгчид мэдээлэх үүрэгтэй.
6.1 Хостинг үйлчилгээнд холбосон домэйн нэр, вэб сайт, агуулга зэрэг нь бүртгүүлэгчээс өөр байгууллагынх болох нь батлагдсан үед, бүртгэгч бүртгүүлэгчтэй холбоо барьж чадаагүй тохиолдолд албан ёсны бичиг баримтыг үндэслэн аль болох шалгаж баталгаажуулсны үндсэн дээр бүртгэгч тухайн бүтээгдэхүүний (оюуны өмч, барааны тэмдэг, байгууллагын вэб г.м.) эзэмшигч рүү хостинг үйлчилгээг шилжүүлж болно.
7. ӨӨРЧЛӨЛТ. Бүртгэгч нь Бүртгүүлэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр хостинг үйлчилгээний Үйлчилгээний нөхцөл ба Бүртгэлийн журамд хэдийд ч нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд шинэчлэгдэн өөрчлөгдсөн нөхцөл, дүрэм, журам нь вебэд тавигдаж, үйлчлүүлэгчид мэдэгдсэн цагаас хүчин төгөлдөр болно. Бүртгүүлэгч нь хостинг үйлчилгээ бүртгэх журмын өөрчлөлт, шинэчлэлтийг бүртгэгчийн https://hosting.dusal.net вэб сайтаас мэдэгдэл хүлээн авсан эсвэл сунгалт хийх үедээ өөрчлөгдсөн эсэхийг шалгаж, өөрчлөгдсөн бол уншиж танилцах үүрэгтэй.
8. ҮҮРГИЙН ХЯЗГААРЛАЛТ. Хостинг үйлчилгээг үйлчилгээг ашигласнаас болон ашиглаж чадаагүйн улмаас үүдэн гарах шууд, шууд бус, онцгой үр дагаврууд, хохирлын хувьд бүртгэгч ямар нэгэн байдлаар хуулийн хүрээнд хариуцахгүй.
7. БАТАЛГААНЫ ҮГҮЙСГЭЛ. Бүртгэгч нь хостинг үйлчилгээг бүртгүүлэгчийн бүхий л шаардлагыг хангаж чадах болон үйлчилгээ ямар ч алдаа доголдолгүй, тасралтгүй ажиллах талаар ямар нэгэн баталгаа өгөхгүй.
8. ХҮЧИНГҮЙ БОЛГОХ. Хостинг үйлчилгээ бүртгэх журам болон бүртгэлийн гэрээг зөрчсөн дараах тохиолдолд тухайн хостинг үйлчилгээний бүртгэлийг цуцлах, зогсоох, хүчингүй болгох шалтгаан болохыг бүртгүүлэгч нь бүрэн хүлээн зөвшөөрнө:
1) Аливаа хүний нэр хүндийг гутаах, доромжлох үйл ажиллагаа;
2) Залилан мэхэлсэн болон хууль бус бусад бүх үйл ажиллагаа;
3) Оюуны өмчийн эрхийг зөрчсөн болон бусад гуравдагч талын эрхийг зөрчсөн үйл ажиллагаа;
9. МЭДЭГДЭЛ. Гэрээтэй холбоотой ба үйлчилгээтэй холбоотой ямар нэгэн мэдэгдэл, зөвлөмж болон бусад харилцаа нь бичгээр хийгдэж үйлчлүүлэгчид бүртгэлтэй имэйлээр илгээгдэнэ. Цахим шуудан, имэйлийн залилан эсэхийг шалгах нь үйлчлүүлэгчийн үүрэг ба эргэлзээтэй тохиолдолд үйлчилгээ үзүүлэгчтэй холбоо барьж баталгаажуулах, лавлах үүрэгтэй. Үйлчилгээ үзүүлэгчээс албан ёсоор имэйлээр очсон зүй ёсны шаардлага, мэдээллийг дагаж мѳрдѳх үүрэг үйлчлүүлэгч хүлээнэ.